
Дотооддоо чимээлэхүй
Энэ тухай яаж бичиж эхлэхээ ч мэдэхгүй юм. Гэхдээ бичихгүй бол болохгүй юм шиг санагдаад бичиж байна. Бид ганцаардах ганцаараа байх дургүй гэж ярьдаг. Ганцаардал нь хүмүүсийг илүү зовлонтой хийгээд өвчинд хүргэж болно гэж үзэх хүмүүс цөөнгүй. Харин түүний эсрэгээрээ бид ганцаараа байхдаа илүү бодож эргэцүүлэх цаг өөртэйгөө уулзах цаг гардаг байх. Ганцаараа байх дургүй хүн ганцаараа үлдэх л аваас хэн нэгэнлүү утас цохиж фэйсбүүкийн чат шалгаж хэн нэгнийг хайдаг. Ийм л нэгэн үнэн хэрэгтээ өөрийн жинхэнэ өөртэйгөө уулзахаас айдаг хэрэг байх. Ганцаараа үлдэхдээ айж хүмүүсийн харц зөвхөн өөр дээр нь тусаж буй мэт санагдаж өөрийн өө сэв гэж боддог алдаа дутагдал гэж боддог тэр зүйлсдээ илүү анхаарч эхэлдэг учир ганцаараа байх дургүй. Ууг нь ганцаараа байх тусмаа өөртэйгөө илүү ярилцаж өөрийгөө бусдаас хараат бусаар илүү хөгжүүлэх хэрэгтэй мэт.
Надад ч гэсэн ойрд ийм зүйл тохиолдох болсон учир бичиж сууна. Амьдралд минь тохиолдох зүйлс бодол үйлдэл минь бүгд зөв биш ч гэсэн өөрөө өөртөө зөв гэж бодсон бүх зүйлээ хийж амьдран гэдэг сэтгэлд хязгааргүй амар амгаланг өгдөг мэт.
Тиймээс хүн бүр дотооддоо чимээлж байх аваас өөрийн жинхэн битэй шудрага мөн нэр төртэй уулзаж чадах буй.
Хэн ч илүү биш. Хэн нь ч дутуу ч биш. Бүх хүн өөрөө өөрийнхөө байдлаар төгс байж чаддаг.
