Анхных…

MargadEsme
Aug 26, 2017 · 1 min read

Анхных яг л, замаар алхахдаа зураасан дээр гишгэхгүй гэж үсрэх хүүхэд шиг байлаа. Цагийн зүү урагшилдаг гэдгийг мартжээ. Бүх л зүйлийг уншсан үлгэр шигээ бодсоор…
Яг л цасан дунд нуугдсан өвс, дэргэд нь хөлдсөн шүүдрийн дуслууд шиг шинэхэн. Намар болдгийг мартаад тэнгэрт дүүлэн нисэх эрх чөлөөт шувууд, хүйтрэх сурагаар хаашаа нисэхээ үл мэднэ.
Анхных…
Яг л хуруунд орсон өргөс тэндээ үлдэв үү гэлтэй. Цус гарсан ч үгүй, нулимс л хацар зүсээд одов.
Дэвүүртэй бүсгүйн хөрөг инээх агшинд, дэвэн нисэх тэр бялзуухай миний анхных байжээ.
Дэвтэрт нисээд буувуу гэтэл, ойртоод хартал бэх болон үлдэв.
Дараагийн хуудсыг сөхлөө…
Магад эцсийнх гэж байгаа, анхных надад ирсэн юм чинь.

)