Мухар бодлууд…
Aug 28, 2017 · 1 min read
Зүүдний аглагт одоог хүртэл нуугдах тэр бүгдээ цуглуулах юм бол…. Мухар бодлуудаас өөр юу үүсэх билээ. Хэзээ нэгэн өдөр ниснэ дээ, гээд хадгалсан далавчаа тоосонд дарагдсан байхыг нь үзлээ. Магад би хэзээ ч нисэхгүй, гэлээ ч хүн нисэх аваас бусад хүмүүс намайг галзуу солиотой гэх биз. Өрөөнийхөө мухарт, энэ жижигхэн далавчаа үүрд нуучихаад хаяа хаяахан хөнгөхөн бодолдоо дурсаж санах нь зөв ч юм шиг. Харин хэн нэгэн асуувал “би нисэж чадахгүй ээ” гээд доошоо харан хуруугаа оролдоход л болох байх. Өөр юу ч хэлэхгүй, үүрд энэ нууцаа өөртөө л хадгалсаар…..
