Хэт дүүрнээр хоосон
 Хэт хоосноор дүүрэн аль ч бай
 Хаана ч бай
 Хэзээ ч бай
 Хүссэн бүхнээсээ чамайг мэдэрч, харж болдог нь ямар сайхан юм бэ?
 “Ганцаардал” чи хичнээн дулаахан юм бэ?
 Гадагш төсөөлөхөд, сонсохуйд
 Дотогш анирлахад, урсахуйд
 Минийх байх боломжгүй олон дүрсийн ганцаардлуудыг зураглан, ажихуйд намайг хөтлөсөөр байх “Чи”,

Чамайг танин ядах юм…