Week 16 — Hiking

Туршсан зүйл: Ууланд алхах
Хугацаа: 5/1–5/7
Өгөх оноо: 8/10
Цаашид үргэлжлүүлэх үү? Yes.

Яг анх удаагаа хийсэн зүйл биш ч их сургуулиа төгсч ирснээсээ хойш Богдхан уулын оройд гарахсан гэж бодсоор хэдэн ч жил өнгөрч, өнгөрсөн бүтэн сайн өдөр л хэсэг нөхдийн хамтаар гарлаа. Ойрын хэдэн сар сүртэй дасгал хөдөлгөөн хийгээгүй болохоор дээш авирахдаа “майлах” болов уу гэсэн бас ч гэж дажгүй гарчихсан шүү. Гэхдээ хамт явсан хүмүүсийн хөгжилтэй яриа, инээд хөөрөнд зам илүү хурдан өнгөрсөн ч байх.

УБ хотын бараа

Улаанбаатарчууд гэхдээ маш их хөдөлгөөнтэй, биеийн тамирдаа анхаардаг болсон гэдгийг уулын жим, хотын гудмаас илүү хөл хөдөлгөөнтэй байхыг харж байж л мэдлээ. Эсвэл урин дулаан цаг ирээд хүмүүс илүү идэвхтэй болсон ч байж мэднэ. Ямартай ч ууланд авирах замд хүний хөл тасрахгүй явсаар оройд байх хэсэг хавтгай талбайд очиход бэсрэг наадам шиг л хүний хөл ихтэй байлаа. Тэнд чацаргана, аньс, аарц бүр бэлэн гоймон хүртэл зардаг юм байна лээ.

Цааш жаахан алхсаар хэсэг хад байрлах хэсэг газар очиж, цайлж, тоглож хэсэг суугаад эргэж бууж ирсэн. Зуны хэдхэн дулаан сардаа сардаа 1,2 удаа гараад байвал уушгиа цэвэр агаараар багахан ч гэсэн сэлбээд байж болох байх даа гэж бодогдлоо.

Зураг авахуулахгүй бол орой дээр гарсаны хэрэг юун :P