Week 2 - Эрт боссон нь

Туршсан зүйл: Эрт босох
Хугацаа: 1/23–1/27
Өгөх оноо: 7/10
Цаашид үргэлжлүүлэх үү? Магадгүй л юм

Хэзээнээсээ л өглөө эрт босох дургүй, болж өгвөл унтаж байх сонирхолтой надад эрт босно гэдэг бас л том сорилт байлаа. Гэнэт л нэг өдөр эртэч болж чадахгүйгээ мэдээд, эрт боссон цагаа өөр нэг зүйлд үр ашигтай зарцуулахаар шийдсэн нь оновчтой болсон юм.

Ингээд Даваа гарагаас эхлэн 7 цагаас өмнө чадвал яг 6 цагт босохоор өөртөө даалгавар өгөв өө.

Сэрүүлгээ 6:00, 6:08-д (юмыг яаж мэдэхэв) тааруулаад өглөө өмсөх хувцас, авч явах зүйлсээ бүгдийг нь өмнөх орой нь бэлдээд орондоо орсноор энэ долоо хоног эхэлсэн.

Ингээд ажлын 5 өдөр сэрүүлгээ эрт тавьсан ч 2 өдөр нь 7 цагаас өмнө босч чадаагүй. Ер нь оройтож унтсан үед эрт босохоор огтхон ч амарсан санагддаггүй юм билээ. Харин ч илүү ядарч, нозоороод, ажлын бүтээмж ч буурсан. Тэгэхээр эрт сэрмээр л байгаа бол аль болох эрт унтаж 7–8 цаг бүрэн амрах ёстой санагдсан.

Байнга ийм түгжрэлгүй байдаг ч болоосой (wishful thinking)

Өглөө эрт боссоноор

  1. Өмнө нь амждаггүй байсан зүйлдээ цаг гаргаж эхэлсэн (иог, ном унших, өглөөний цай г.мэт)
  2. Огтхон ч түгжрэлгүй замаар явж үзлээ
  3. Утсаа бага оролдож, эрт унтаж эхэлсэн гээд олон давуу талтай санагдсан.

Цаашид ажлын өдрүүдэд аль болох эрт босч байхаар хичээнэ ээ. Гэхдээ энэ бичлэгийг үзсэн заавал эрт босох шаардлагагүй ч юм шиг санагдаад явчихсан шүү.