Бодлын булш
Ганцаараа удаан байх ганцаараа хэт их бодлогошрох нь аюултай зүйл үү? Энгийн зүйл үү?
Би ганцаараа байх дуртай. Миний хамгийн их хайрладаг хүн бол би өөрөө. Учир нь юу гээч? Мэдээж их энгийн. Намайг надаас илүү сайн сонсож, ярилцаж, ойлгох хүн байх гэж үү дээ.
Миний амьдралдаа юу туулж ирсэн гэдгийг надаас өөр хэн ч ойлгохгүй.
Бодол, бодол, бодол
Бодол гэдэг заримдаа аюултай. Өөрийн мэдэлгүй хэт их зүйл бодоод хий дэмий өөрийгөө зовоогоод байх жишээний.
Гэхдээ бодлын хүч бол жинхэнэ хүч. Бодсон бодол минь хүчтэй, чин сэтгэлийх байх тусам биелэдэг гэдэгт би итгэдэг. Угаасаа биелсээр ч ирсэн шүү.
Заримдаа би бас бодно. Хүн гэдэг төрхөөс заяагдмал онцгой өгөгдөл зүйлээ энэ орчлонгын нөлөөнд автаад алддаг, эсвэл илүү тодруулж тордож авдаг байх.
Бодлийнхоо хүчээр хэцүү бүгдийг ажрилгүй даван гарах хүчээ бий болгоно. Эсвэл харин эсэргээрээ өөрийн булш руу чихэж оруулаад гаргаж ирхээргүй тэндээ бүгэж үлдэнэ.
Бодолоо удирдаж сурах хэрэгтэй юм уу? Чадах юм уу?
Үгүй л байхдаа…,
2019.11.02