Image for post
Image for post

Өнөө өглөө сэрээд харсан хамгийн сайхан мэдээ бол Blackbox Connect гэх хөтөлбөрт тэнцсэн талаарх нийтлэл албан ёсоор зарлагдсан тухай байв. erxes Inc маань ингээд олон улсын хэмжээний стартап болох аяллаа үргэлжлүүлж, дахин нэг том алхмыг хийж байна. Хоёр сарын өмнө Улаанбаатар хотод e27-гоос зохион байгуулсан арга хэмжээ: Echelon TOP 100 APAC 2018: Mongolia Qualifier Roadshow-нд түрүүлж улсаа төлөөлөн Азийн орнуудыг зорьж байсан бол энэ удаад “гарааны бизнес” гэдэг ойлголтыг үүсгэж дэлхийн хит болгосон АНУ-ын Цахиурын хөндийг зорихоор болж байна.

Image for post
Image for post

Монголын гарааны бизнесийн хувьд олон улсын тавцанд зогсоно гэдэг зүйл хэдхэн жилийн өмнө хүрэхэд маш хол байгаа мэт санагдаж байсан ч erxes багийнхан маань тэр ойлголтоос салах цаг болсон гэдгийг харуулсаар байна. Бид зөвхөн өөрсдийн компаниа томруулан олон улсад гаргаж, ашиг олохын тулд гэхээсээ илүү нутаг нэгт гарааны компаниудын олон улсын түвшинд гарах замыг нь засах, анхдагчуудын нэг болох зорилготой. …


2018 оны 06-р сарын 03–09-ны өдрүүдэд Хятад улсын Тайвань арлийн Тайбэй хотод болсон Computex 2018 арга хэмжээний салшгүй нэг хэсэг бол гарааны бизнест зориулсан InnoVEX 2018 арга хэмжээ байлаа. Энэхүү арга хэмжээнд erxes Inc нь үзэгчийн байр сууринаас оролцож туршлага хуримтлууллаа. Арга хэмжээний үеэр төрсөн сэтгэгдэл, зөвлөмжөө нийтлэл болгон хүргэж байна.

#ХөрөнгөБосгохЗамнал #ХөгжүүлэгчМонгол #ТехнологийнДавалгаа #НээлттэйErxes #erxes @erxesHQ

Image for post
Image for post
InnoVEX 2018 Бизнес найраа тэмжээний ялагчид

InnoVEX 2018 арга хэмжээний бизнес найраа хийх уралдаанд дараах гарааны бизнесүүд шагналт байранд орлоо:

  1. Ялагчаар Bioinspira түрүүлж 30,000 USD,
  2. Тусгай байрын шагнал болох Startup Terrace шагналын зүгээс таван гарааны бизнест тус бүр 60,000USD ба 1 жилийн хугацаанд Startup Terrace-д амьдрах, ажиллах эрх,
  3. Бусад хоёр тусгай байрын шагнал нь тус бүр 10,000USD байв. …

About

Mend-Orshikh /MJ/

MJ is a social entrepreneur and the Founder and CEO of erxes Inc, an open source growth marketing platform: https://erxes.io/

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store