Жижиг цонхтой өөрөөнөөс

Duke Otgo
Duke Otgo
Jul 30, 2017 · 2 min read
Хитоцибаши их сургууль,

Сүүлийн үед ном ч уншсангүй. Тэрийгээ дагаад юм бичих гэхээр нэг л үзэг цаас нийлж өгөхгүй. Толгойд эргэлдэх мянган бодлын хүч байлаа ч түүнийгээ гаргах үгийн минь чадал буурч үзэгний бэх хатаад байгаа бололтой. Хүн ер нь уншихгүйгээр амьдраад нэг сурсан зүйлээ л байнга давтаж хийгээд байвал зүгээр л маш сайн бичигдсэн алгоритм л болж хувирах юм байна. (өөртөө л гохино гэж хэлэхээс өөр юу байхав)

Тийм болохоор ойрд үзэг цаас нийлүүлж сууснаас ингээд энд бичвэл амар юм шиг санагдлаа. Наанадаж эморч, элийрч суух цаг гаргахгүй цаандаж өөрийнхөө санасан бодсон бүхнээ цаг бүрт нь бичиж тэмдэглээд явбал амар биз тэгээд ч Токиод ирсэнээс хойш хувийн орон зай бага болдог юм шиг байна (энд өөртөө жижиг цонхтой өөрөө гаргаж байгаа нь). Энд бүх зүйл цаг наргүй урагшлан хөдөлж хүн бүр ямар нэг зүйлрүү яарч түүнийгээ дагаад цагийн хуваарьт баригдан амьдардаг юм байна. Яахав бид нар шиг уужуу амгалан хүмүүсээс бол их өөр л юм. Монгол хүмүүс Япончуудыг дүгнэхдээ нэг бол учиргүй ажилсаг, хөдөлмөрч эсвэл гаж, соёлынхоо туйлд хүрсэн гэж боддог. Ер нь бүгд л үнэнлдээ. Харин энд хамгийн чухал зүйл бол их ажиллаж цаг минут бүрийг алдалгүй ашиглан зөв зарцуулсанаар л амьдарч чадна. Энд хөдлөхгүй л бол амьдрах боломж байхгүй газар. Гэхдээ хөдөлж байгаа хүнийг шагнахдаа ч зөв шудрага хандаж бас чадна. Эсрэгээрээ Монголд минь нэг сайхан зүйл нь ажилгүй байсан ч сайхан амьдраад л гадуур зугаалж хааяа кино үзсэн шигээ өдөр хоногийг боломжийн өнгөрөөж болоод л байдаг. Яс юман дээрээ манайд ажилгүй залуучууд зөндөө байгаа нь ажил байхгүйдээ биш ажиллах сонирхол байхгүйдээ л байгаа мэт. Магадгүй тэр талаараа дэлхий дээрх хамгийн амьдрах тохиромжтой улс байж ч мэдэх л юм.

“Гэсэн хэдий ч, эд чинь Япон бид чинь Монгол” гэсэн бодол бол тархины аль нэг мухарт хадаастай байсаарл... Би энд ирээд нилээдгүй өөрчлөгдсөн байх. Үгүй ядахнаа гудамжинд зүс таних хүнтэйгээ таарангуутаа үгийн зөрүүгүй л толгойгоо бөхийлгөн мэндчилээд сурчихсан байх жишээний. Усыг нь уувал ёсыг нь дагадагаас л хойш, муухайг нь биш сайныг нь сурахад буруу зүйл үгүй. Харин хамгийн чухал нь Монгол хүн гэдгээ санаж өөрийнхөө үндсэн чанараа гадны хүний мөс чанараар сольж болохгүй байх. Ер нь тэгээд гадаадад гарч л юм үзэж нүд тайлж, өөрийнхөө ямар өчүүхэн жижиг бас ямар агуу гэдгээ ч ухаарах юмдаа.

Бичих ч гэсэн бас нэгэн тайвшрал.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade