
Би өнгөрсөн жилээс эхлэн Польш улсад суралцаж эхэлсэн ба эхний курсаа төгсдөг зунаа сургуулийхантайгаа Польш,Чехийн үзэсгэлэнт байгалиар аяласан тухайгаа бичье гэж бодлоо. Энэхүү аялалыг сургуулиас зохион байгуулсан ба 25 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Мөн дээрээс нь бүх зардал сургуулиас байсан тул би өөрөө хаана хэдэн төгрөгний хоол идсэнээ ч мэдээгүй явсаан. :))
За эхний өдрөө сургуулиасаа хөдлөн 4цаг орчим явсны эцэст Ksiaz гэх цайзад ирэв. Уг цайз нь 1292 онд баригдсан ба Европийн хамгийн том цайзуудын нэгээс гадна Польшдоо томоосоо гуравд ордог ажээ.

Цайзыг Silesia-н гүн Bolko I the strict гэх хүн бариулж байжээ. Цайз нь нийтдээ 400 гаруй өрөөтэй, 8000 хүн ажилладаг байснаас гадна долоо хоног бүр нэг галт тэрэг нүүрс хэрэглэдэг байснаас харахад ямар нүсэр байгууламж гэдэг нь ойлгомжтой байгаа байхаа. Гэхдээ ердөө багахан хэсэг нь л жуулчдад нээлттэй. Мөн цайз нь дэлхийн 2-р дайны үед Нацистуудын мэдэлд орж байсан ба энэ голын цэцэгтэй өрөөг Гитлерийн өрөө гэж хөтөч маань танилцуулсан юм байна. Дотоод засал нь маш тансаг чамин, мөн зарим зүйлийг нь сэргээн засварласан ч анх баригдсанаараа хадгалагдсан хэсгүүд ч бас байгаа гэсэн шүү.






Харин орой нь бид Karparcz гэх жижигхэн тосгонд ирж буудалласан. Маш үзэсгэлэнтэй байгалтай яг Швейцари улсыг санагдуулам жуулчид их ирдэг газар гэж байсан.




Бид маргааш нь Sniezka гэх далайн түвшнээс 1603 метрийн өндөр байрлах цанаар гулгагчдын дунд алдартай ууланд гарцгаасан билээ. Уулын оройд нийт 4цаг явж хүрсэн бөгөөд 2цаг яваад замд нь байх бидний хоноглох буудалд ороод ачаагаа тавиад, хувцасаа сольж аваад цааш ахин 2 цаг явч уулын оройдоо хүрсэн билээ.



Харин оргилруу гарах үед бороо орж эхлээд оргилруу явахаа болих тухай ярилцаж байсан ч ашгүй удалгүй бороо зогсож оройд нь тэнгэр цэлмэг үед ирцгээсээн. Өмнө нь уулын оройд гарж байгаагүй болоод ч тэрүү нэг тийм гоё зорьсондоо хүрсэн ялалтын, амттай мэдрэмж төрдөг юм байналээ xd. Үүнээс хойш ууланд гарах гэдэг шинэ нэг шина зүйлээ bucket list-дээ оруулсан байдаг юм.


Маргааш бид Чех улсруу хөдөлсөн бөгөөд 4цаг явсаны эцэст Adrspach гэх олон янзын хаддаас бүрдсан байгалийн үзэсгэлэнт газар ирцгээсэн юм. Хадан дотроо бяцхан нуур хүртэл байсан шүү, энэ газар нь нийтдээ 17км газрыг хамардаг ажээ.



Бүтнээр нь харвал ийм юм байна.

За ингээд 3дах чехээс үдийн алдад хөдлөөд замдаа өдрийн хоолоо идээд орой нь буцаж хотдоо ирцгээсэн байдаг юм.
Буцах замд…


Аялалын үеийн өөр зургуудаас






За энэ хүртэл уншсанд баярлалаа.
