
270,000₮-өөр Эрхүү, Байгаль нуур руу аялах маршрут
Jul 30, 2017 · 2 min read
Улаанбаатараас хойд зүг рүү галт тэргээр замдаа гарч, машинаар хил гараад, жижиг автобусаар Улаан-Үд, Эрхүү, Байгаль нуур орсон аяллынхаа зардал болон замдаа хэдий хугацаа зарцуулснаа аль болох ойлгомжтой байдлаар бэлтгэлээ.

Энэ хүснэгтэн дээр зарим нэг тайлбарыг хийхэд:
- Алтанбулагийн боомтоор хил гарахад хэзээ явж байгаагаас шалтгаалаад заримдаа машины оочер ихтэй, бараг хагас өдөр хүлээдэг юм билээ. Би наадмаар явж таарсан болохоор 6 цаг хүлээсэн. Энгийн үед бол 30 минутанд л гарчихна гэж хилээр гаргадаг машины жолооч нар хэлж байсан.
- Эрхүүгээс Байгаль нуур ороход миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ хувийн машинаар явсан л даа. Гэхдээ энэ хооронд байнга жижиг автобус явдаг учраас түүнийх нь үнийг орууллаа.
Google map-аар харвал ийм зам харагдана.

Өөрсдийнхөө машинаар явдаг хүмүүс цөөнгүй байдаг юм байна лээ. Ер нь зардал багатайгаар, backpacking хэлбэрээр аялахад 270,000₮ болно гэсэн үг. Гэхдээ зөвхөн замын зардлыг л энд орууллаа.
