OPPOSITE OF LONELINESS

JUNE
JUNE
Nov 7 · 2 min read

Би энэ сэвдээр их олон удаа бичиж байна. Хүнийг ганцаардуулахгүй байна гэдэг л хамгийн том тус дэм шиг санагддаг болохоор. Тиймдээ ч дээр үед Монголчууд хүүхэд үрчлүүлдэг байсан юм болов уу?

Энэ үзлийг маань хайрт ээж маань надад өгсөн юм. Ээж Шархадны эмнэлэгт дадлага хийж байснаа дурдаж байхдаа “Тэд нар их өрөвдөлтэй. Багахан солиорсноос эхлээд өөрийн ухаангүй галзуу өвчтэй хүртлээ хүлээдэг ганцхан зүйлтэй. Гэрээс минь хүн хэзээ ирэх бол оо? л гэж хүлээсэн хүмүүс байдаг юм гэж билээ”.

Үхтлээ санаж хүлээхийн хэцүүг энэ зовлонг үзэж туулсан хүн л сайн ойлгоно. Хүн өөрийн биеэр туулахгүй л бол зовлонг ойлгодоггүйг би сая хайрт ээжийгээ л алдахдаа яс махандаа тултал ойлгож авсан даа. Энэ бичлэгийг дахин давтан хийхийг хүссэн нь саяхан Кени Рийвс найз бүсгүйтэйгээ аз жаргалтай хөтлөлцөн ёслолд ирсэн зураг байсан юм. Түүний хаа газар зовлонгоо барьж дийлэхгүй шаналан суугаа зураг хаа саагүй байдаг байсан болохоор ч тэр юм уу, түүний ганцаардалдаа салах ёс хийсэн байгааг нь харах ямар таатай байсныг нэхэн дурссан юм.

Аз жаргалын өгүүллэгийн “Би зүгээр л тэр өвөөд уйлхад нь тусалсан юм.” гэж хэвлүүхэн хариулах хүүд би хайртай. Хүний зовлон дуусашгүй ч үүнийг бид ганцаараа хэзээ ч туулж чадахгүй. Зүгээр л уйлахад мөрөө түшүүлдэг, түгшихэд толгой илдэг, өвдөхөд санаа тавьдаг, бүдрэхэд тулж босгодог, гашуудахад гараа сунгадаг, гундахад хатуухан зэмлэдэг, гутрахад толгой тоншдог тэр бүх хүмүүсийн ачаар амьдралын баршгүй урт хугацааг богиносгон туулж чадна.

Ид шидийн хүмүүс. Хүн бүхэн ийм шидтэй.

Тийм болохоор бүгдээрээ хамт амьдарч байх энэ хугацаандаа нэг нэгнийгээ үхтэл нь ганцаардуулахгүйн төлөө л амьдармаар ч юм шиг…

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. -June

Written by

JUNE

For the ones who dream of strangers world … — June -

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade