баримтлах зүйлс

Багаа зөв бүрдүүлэх

чамаас бүх талаараа илүү хүн бараг байхгүй байх. гэхдээ боломжоороо чамаас илүү дээр хүмүүсээр, чамд урам зориг өгч, суралцах боломжийг олгодог, хамт хийж байгаа зүйлдээ чамтай адил сэтгэлээр хандаж цаг заваа зарцуулах хүмүүстэй болж болдог бол тэгээл мөрөөдлийн баг бүрдлээ л гэсэн үг.

Бусад хүний сэдлийг ойлгох

ер нь тухайн хүний сонирхол, зорилго, хүрэх гэсэн үр дүнг ойлгож, тухайн хүний гаргах сонголтуудыг нь тандаж, түүнд нь тааруулсан хэрнээ өөрт ашигтай саналуудыг тавьж байж ажил урагшлана. хийх гэж байгаа юм чинь ярилцаж байгаа хүнд чинь ямар ашигтай юм бэ, эсвэл тухайн хүний итгэдэг зүйлстэй нийцэж байна уу гм

Байнга ном авч явах / сонсоогүй podcast-уудаа татах, биет ч бай электрон ч бай

хүнтэй уулзах гэж байхад ч, ажил амжуулах гэж байхад ч хүлээх хэрэг маш их гардаг. монгол шүүдээ угаасаа. үгүй гэхэд автобусанд явахдаа ч юмуу, ядраад унтчихмааргүй л байгаа бол номоо гаргаж ирээд уншдагсанжуу, сонсдогсонжуу, алдагдчих гээд байдаг цагийг ер нь юм уншиж л өнгөрүүл

Эсвэл тэр цагаа төлөвлөхөд зарцуул

миний хувьд төлөвлөх гээд сурааад л явж байна. бодит амьдрал дээр төсөөлсөн юм нь яаж бууж ирэхэв, бодит амьдрал дээр цагаа уян хатан төлөвлөх гм

Гомдоллож дуусаад хий, эсвэл хүлээн зөвшөөр

тэр байдалдаа дуртай биш л байгаа бол түүнийхээ талаар ямар нэг юм хий эсвэл түүнийгээ хүлээн зөвшөөр. хүн л хойно гомдоллож асуудлуудаа тодорхойлж болно, гэхдээ зүгээр л яриад яваад байж болохгүйшт.

Баланс

ярьж болноо, тэр чинээгээрээ хийх. шоудаж болно, тэр чинээгээрээ сурах.

Тууштай байж процессоо ч үр дүнгээ ч сайн бодох

ярих амархан, шийдэл хайх амархан, шийдэл олох гайгүй, төлөвлөх хэцүү, хийх хэцүү. тэр бүгдийг сайн тооцоод, төлөвлөөд санаандаа итгэл алдрахгүй байх, үргэлж түүндээ итгэх, сайжруулах

Итгэ

Итгэл найдвараа алдвал тэгээд л дууслаа гэсэн үг

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.