хичээж л явна

мэдэх гэж зориглоод, гутраад, амьдарч сурах тухай

Амьдралынхаа турш сурдаг, сурахаа больсон цагт хөгширдөг, үхдэг гэдэг. Гэхдээ мэдэх гэж зориглох, бүгд чамайг гонсойлгож, бүхэл бүтэн бодгаль хүнийг хангалтгүй гэж сэтгэгдэл төрүүлэн, мэдэхгүйг нь мэдэхгүй чигээр нь үлдээх гэсэн газар мэдэх гэдэг нь мэдэхгүй байлгах хүсэлтэй хүмүүсийн нүдээр эсэргүү хэрэг, мэдэх гэж хичээж байгаагийн нүдээр аймшигтай хэрэг.

Хүсэл зориг, эр зориг. Хорвоо ертөнцийн хэлийг зориг гэдэг. Цагаа тулвал амьдрах гэдэг ч зориг. Амьдрах гээд хичээж явахад мэдэх гэдэг маш том зориг. Ууж байгаа ус чинь, унтаж байгаа ор чинь, уруулын будаг чинь бүгд чамайг алахаар зориулагдсаныг мэдэх тэр мэдрэмж. Гэхдээ хүчилтөрөгч хүртэл чамайг алж байгаа буюу чиний махан бие чинь угаас доройтон ялзрах, чи хэзээ нэгэн цагт, хөшөөн дээр мөнхөрсөн мөнхрөөгүй тэр хөшөө чинь хүртэл хэзээ нэгэн цагт газар шороотой булагдах нь ойлгомжтой л юм чинь гэдэг бодол.

Гутранги юм шиг сонсогдож байж магадгүй лдээ. Божак Хорсманн гээд томчуудын күүкэлдэй байдаг. “Би хүмүүсийн яаж амьдардагийг ойлгохгүй юм. Хүмүүс өглөө болгон босоод “за, дахиад нэг өдөр, let’s do it!” гэж хэлж байгаа нь гайхалтай санагддаг. Хүмүүс яаж тэгдэг юм бэ? Би лав чадахгүй юм” гэдэг нэг хэсэг байдгийг өглөө нэг найзтайгаа ярьж байсан юм. Та нар зоригтой байгаа биздээ? Энийг зориг гэхгүй юм бол өөр юуг зориг гэх юм? Ажлын ярилцлаганд, Өглөө болгон юу таныг сэрээдэг вэ? гэхлээр нь “Мэдэхгүй, 5 удаагийн сэрүүлэг үү? Аммм… Миний хүсэл зориг уу?” гээд л байжийна. Яаж үхэхээ мэдсээр байж амьдардаг юм? Уучлаарай, утгагүй асуулт. энийг асуухаар хааяаа фукбойууд бодогдоод байдаг юм. “би яаж төгсгөлийг нь мэдэж байж эхлүүлэх юм?” хэххэхэхэ. чи үхэх л юм чинь тэгвэл төрж яах юм, тийм үү? Амьдарья гээд төрсөн чинь Зориглоё гэсэнтэй тэгхээр агаар нэг юм.

гэхдээ ингээд бодохоор бүр хүмүүс аймар амьдардаг байгаа байхгуюу. Өглөө босоод, хоолоо хийгээд, шүдээ угаагаад, нүүрээ будаад, гараад ажил хийгээд, орой ирээд, хоолоо хийгээд, шүдээ угаагаад, будгаа арилгаад унтна. Ингээд нэгэн циклд орох бөгөөд хүн бүр циклд орохоос үхтлээ айдаг. Эрт үед ч гэсэн хүмүүс циклд орохоос айж л байсан. “Хүн төрөлхтний гай зовлон ганц л зүйлээс үүдэх бөгөөд тэр нь хүмүүс нэг өрөөнд зүгээр чимээгүй суучихаж чадахгүйд байгаа юм” гэж Паскал өвөө хэлсэн. Гэхдээ нохойны хувьд цаг хугацаа, өдөр бүр яг л цагийн зүү мэт нэг тойргийг тойрон эргэлдэх бол хүнийх эцэс төгсгөлгүй спиралаар гадагш тойрон эргэлдэнэ.

энэ хооронд бүх зүйл гэхдээ чиний сонголт. Миний хувьд энэ ойлголтыг яг бүхлээр нь бүрэн дүүрнээр нь гутарлын дараа л ойлгосон. Өглөө босох уу? хоолоо хийх үү? шүдээ угаах уу? нүүрээ будах уу? ажилдаа явах уу? орой харих уу? унтах уу? Өмнө нь хийх ёстой гэж боддог байсан бүхэн гэнэт сонголт болчихсон байхгүй юу. Та нарт ийм юм тохиолдож л байсан байх.

Хэн ч ЁСТОЙ гээд хэлээд өгчихсөн юм. Тэгээд бүх юм сонголт болчихсон чинь би аймар хүч чадалтай хүн юм шиг мэдрэмж төрөв өө. Тэгээд үнэхэээр л хүссэн сонголтоо хийх эрх чөлөө надаа байсан юм. Нэг удаа надаас нэг танилцаад удаагүй залуу асууж байна, “танай аав ээж чинь салчихсан уу?” — “үгүй? … танай аав ээж чинь салчихсан юм уу?” — “үгүй” — “тэгээд яагаад ийм юм асуугаад байгаан?” — “тэгвэл аав ээж чинь чамайг их дэмждэг байх нь ээ?”. Би их зөрүүд хүн лдээ, аав ээж дэмжсэн дэмжээгүй өөрийхөөрөө зүтгэчихдэг, ядаргаатай. гэхдээ аав ээжийн маань надад олгосон хамгийн үнэтэй зүйл бол хэлбэргүй дэмжлэг буюу намайг хорихгүй байх. Би үнэхээр л хүссэн бүхнээ хийх эрх чөлөөтэй. Харин ийм үед намайг бас харьцангуй гайгүй моралтай болгож хүмүүжүүлсэнд нь бас баярладаг юм. Яагаад гэвэл хүссэн зүйл маань надад хэрэгтэй зүйлтэй давхцах тохиолдол нь харьцангуй олон байдаг юм шиг санагддаг.

Тэгээд хүн аалзны агаагийн хэлдэгээр “хүч чадлыг дагаж хариуцлага ирдэг ээ гэж” гэхдээ эргүүлээд уншвал хариуцлагыг дагаж мөн хүч чадал ирэх юм. Ингээд дэлхий гэдэг үзэсгэлэнтэй ч зовлонгоос хальдаггүй газар байгаагаа мэдээд, хүмүүс яаж тэгээд энийг мэдсэн ч гэсэн амьдраад байдаг юм гэж гайхаад, бас энэ их хариуцлага, хүч чадлыг мэдэрч түүнээсээ сүрдээд, *яг одоо, Оюука чи яагаад ийм новшийн дийп юм бэ гэж бодож байвал чи ч гэсэн энтэй нүүр тулна, харин ёоё яг тийн гэж бодож байвал үнсье* тэгээд одоо хүрсэн гаргалгаа нь ерөөсөө гунигтай биш.

Үргэлж, ийм сайхан ертөнц, ийм сайхан хүмүүс, харилцаанууд, түүгээр хөглөгдсөн бүтээлүүд байхад яаж амиа хорлоно гэж хэлж байтугай бодож ч зүрхэлдэг байнаа гэж боддог. Хорлоно гэж бодсон үе байгаа ч тэр үед би зүгээр л зоригломооргүй, бас юу ч мэдэхгүй байсан юм. Мэдэх тусам новшийн юм шиг хэрнээ мэдэх тусам чи улам их хайрладаг. Зовлон, үхэл, гомдол, ганцаардал байдаг юм байна, хамгийн чухал нь нэгнийгээ түшээд, нэгнийхээ хажууд суугаад, хэний ч ярьмааргүй байгаа сэдвийг нь хөндөлцөөд, чихээ, анхаарлаа, энергиэ, зүрх сэтгэлээ зээлдүүлээд суух нь чамд амьдрах тэр хүсэл зориг, эр зоригийг өгдөг юм байна. Чи үнэхээр их хүч чадалтай юм байна, түүнийгээ дагаад их хариуцлага ирдэг юм байна. Хариуцлагыг үүрэх гэж зориглосноороо, хайрласнаараа чи илүүү их хүч чадалтай, гайхалтай, ид шидийн юм байна гэдгээ ойлгоод амьдарч суркааааад явжээээн.

хайр бүхний хариулт гэдгийг хараал идсэн клише болгоод хаячихсан ч гэсэн амьдрах тал дээр миний одоогоор мэдэж буй цорын ганц яг таг үнэн бол энэ л байна.