Яагаад хоосон сонгууль өгөөд байгаан гэж үү?

Үндсэн хууль, Сонгуулийн хуулинд заасны дагуу бид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн алийг нь ч сонголгүй хоосон санал өгөн ирцээ бүртгүүлэх эрхтэй. Би ч тэр эрхээ эдэлсэн.

Хэрэв тэрнээс болж аль нэг нэр дэвшигч ард түмний 51%-ийн саналыг авж чадаагүй бол хамгийн их санал авсан 2-ийн хооронд дахин санал явуулна. 7.9-нд Энхболд, Баттулга 2 нэр дэвшигчийн аль нэгийг сонгохоор саналаа өгөхөөр болсон гэсэн үг. Дахин саналд 7.2 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар та сонссон л байх.

Хэрэв дахин санал өгөөд өгөөд аль нэг нь 51% авахгүй буюу санал өгж буй хүмүүсийн тодорхой нэг хэсэг нь хоосон санал өгвөл дахин сонгууль болдог буюу шинээр хүмүүс дэвшүүлнэ гэж байгаа. Тэгхээр юун 7.2 тэрбум, бүр тэрнээс ч илүү их мөнгө сонгуульд зарлагадна. Дахиад л ухуулга, дахиад л нэгнийхээ дээр гарах гэсэн, доошоо татах гэсэн, булхайгаа илчлэх гэсэн нэг сар өнгөрөх байх. Аятайхан ч наадамлаж чадахгүй. Playtime ч дахиад хойшлогдох нь.

Гэхдээ тэр зүгээр ээ.

Яагаад гээч?

Түрүү жилжингээ Америкийн сонгуулийг шоолж суусан миний бие үүнтэй адил нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрж чадахгүй учраас. Яагаад гэвэл би “Монгол Улсын Ерөнхийлөгч”-д нэр дэвшиж буй хүмүүсийн энгийн ажлын ярилцлагаас ч дор мэтгэлцээнийг үзээд өөрийгөө, ард түмнээ өрөвдөж байгаа болохоор. Яагаад гэвэл Энхболдод саналаа өгсөн таксины жолооч надад Баттулгын оффшор дансыг ярих хэрнээ Энхболдын хөрөнгийг дурдахад “наадах чинь угаасаа цагаандаа гарчихсан юм” гэж хэнэг ч үгүй хэлж байгаа учраас.

Яагаад гэвэл тэр хүмүүсийг бие биеээ доош хийхийг харах муухан хошин шогийн үзүүлбэрүүдээс илүү хөгжилтэй байсан болохоор.

Мэдээлэл авчихаад ухаад ойлгох чадалгүй эмоциндоо захирагдах, Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэх атлаа Энхболдын “унаган даруу зан” улс төрд зөөлддөггүй юу гэж асуугаад, асуулгаад байгаа учраас. Тэр мэтгэлцээнийг үзчихээд “Баттулга нь арай дээр юм” гэж хашигдаж буй малтай адил аяглмааргүй байгаа болохоор.

Яагаад гэвэл сонгуулийн тухай хуулийг, импорттой холбоотой актуудыг өөрийн аяд таарахаар өөрчилчихөөд, тийм ярилцлага явуулчихаад ичих ч үгүй түүнийгээ “мэтгэлцээн” гэж нэрлэчихээд бидний нэгийг сонго гэж хэлэхээсээ санаа зовохгүй байгаа болохоор. Би эднийг тэвчиж чадахгүй байна.

Та тэвчиж чадаж байна гэж үү?

Like what you read? Give Oyungerel M a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.