Google Data Studio-г ашиглан амиа хорлолтын датаг visualization хийж үзсэн нь

bilgee bayaraa
Nov 1 · 4 min read

Google Data Studio (GDS) нь 2016 онд Google-ээс гаргасан вэб үйлчилгээ бөгөөд та өөрийн датаныхаа анализ болон visualization зэргийг тун хялбараар хийх боломжтой үйлчилгээ юм. Зах зээл дээр Tableau, Power BI гэх мэтчлэн хэрэглүүрүүд байдаг ч гэсэн ихэнх нь нилээдгүй үнэтэй ($70~ per user) ба хүн болгон сурч оролдох боломж багатай байдаг.

Мөн Tableau, Power BI-г өндөр зэрэглэлийн сервэрүүд дээр суулган ашиглах шаардлагатай байдаг бол GDS-н хувьд таньд зөвхөн вэб хөтөч байхад хангалттай. Мэдээж томоохон хэмжээний дата эсвэл big data ашиглах бол одоогоор GDS таны сонголт биш байж болох юм. Гэхдээ таны дата боломжийн хэмжээтэй бол GDS таны үндсэн шаардлагыг хангах чадалтай үйлчилгээ гэж бодож байна.

Доорх зураг маань Google Ads дээрх датан дээр GDS-г ашиглан visualization хийснийг харуулж байна.

Google Ads Overview Report [Sample]

Хэрвээ та логин хийж орж чадсан бол танд дараах хэсэг харагдах ёстой.

Google Data Studio Main Screen

Миний хувьд GDS-г мэдсэнээс хойш туршиж үзэх юм сан гэж бодсоор байтал нилээн удсан байлаа. Мөн ямар дээр туршиж үзэх вэ гэж бодож байтал Kaggle-н датасетүүдийг ухаж байгаад Suicide Dashboard нийтлэлийг олж уншлаа. Хүнд ойлгомжтойгоор visualization хийх гэдэг бас нэг чадварын тоонд орох болсныг ойлгож авав.

Энэ датаны хувьд дэлхийн улс орнуудын хүмүүсийн амиа хорлолтын үзүүлэлтийг оруулсан байсан ба Монгол маань бусад улс орнуудаас ямар ялгаатай байгааг хармаар санагдсан тул GDS дээр ашиглахаар шийдэв. Гэтэл харамсалтай нь зарим улс орны хувьд дата нь байхгүй эсвэл цөөхөн жилийн мэдээлэл байв. Жишээлбэл Монголын хувьд зөвхөн 2016 оны л мэдээлэл байлаа.

За тэгээд шууд ашиглаад эхэлцгээе. Хамгийн эхлээд ашиглах data source үүсгэх хэрэгтэй тул Kaggle дээрээс татан авав. Дараад нь GDS луу нэвтрэн ороод Create ->Data Source-г сонгоно.

Data Source үүсгэх

Үүний дараа дараах цэс харагдах ба эндээс File Upload-г датагаа сонгон оруулж ирнэ. Мэдээж зөвхөн excel текстэн мэдээлэл биш MySQL гэх мэт түгээмэл ашиглагддаг өгөгдлийн баазын системүүдээс ч мэдээж мэдээллээ оруулж ирэх боломжтой.

Data Source Upload

Хэрвээ амжилттай оруулж чадсан бол таньд дараах байдлаар мэдээлэл нь харагдах болно. Мэдээж оруулсан мэдээлэл тань Google Drive дээр хадгалагдсан байгааг та хараад ойлгох байх.

After uploading data

Энэхүү датаг даран үзвэл ямар талбартай мэдээллүүд байгааг та харж болно. Эндээс Create Report товчлуурыг даран репорт буюу visualization хийж үзэцгээе.

Suicide Rates

Өмнө нь иймэрхүү хэрэглүүр ашиглаж үзээгүй хүмүүст эхлээд ойлгомжгүй санагдаж магадгүй ч Tableau, Power BI ашиглаж байсан хүмүүст бол ойлгож ядах юм байхгүй байх.

Эхлээд 1000 хүн тутам дахь амиа хорлолтын эзлэх хувийг авч үзье. Үүний тулд Add a chart хэсгээс Geo map чартыг сонгон авна. Улс орнуудын нэрнээс шууд map үүсгэж өгсөн нь үнэхээр олзуурхууштай. Хэрвээ тийм байгаагүй бол өөрөө оруулах хэрэгтэй болж магадгүй байсан байх.

Хэрвээ дээрх зураг буруу харагдаж байвал буюу Dimension талбарт country багана ороогүй байвал country баганаар солино. Үүний дараа suicides_no буюу амиа хорлолтын тоог population-д хуваан 1000-аар үржүүлсэн шинэ метрик ratio-н томъёог оруулъя.

Creating a field
World Map

Зургаас харахад цэнхэр өнгийн хэмжээ их байх тусам амиа хорлолтын хувь өндөр байгааг харж болно. Эндээс харахад Манай улс маань ч зарим оронтой харьцуулахад өндөр байгаа юм болов уу гэж бодогдлоо.

Энэ мэтчлэн Chart, Dimension болон metric-ээ солих зарчмаар энгийн visualization хийж үзэцгээе.

1000 хүн тутам дахь амиа хорлолтын эзлэх дундаж хувь (Хүйсээр)

Эндээс харахад амиа хорлолт маань дэлхий даяар эрэгтэйчүүдийн хувьд амиа хорлолтын хувь өндөр ч гэсэн буурч байгааг анзаарч болно. Харин эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй тогтвортой ч гэсэн багасч буйг харж болно.

Тэгвэл аль улс орон дундаж амиа хорлолтын тоогоор тэргүүлж байгааг харъя. Эндээс харахад Орос, Америк, Япон гэх орнууд тэргүүлж байгааг харж болно.

Average suicides by country

Үүний дараагаар Монголын үзүүлэлтийг бусад улстай харьцуулж үзэв.

Comparison World and Mongolia

Эндээс харахад Монголын хувьд хүйсийн харьцаан дээр эрчүүдийн амиа хорлолтын үзүүлэлт маань дэлхийн дунджаас илүү өндөр үзүүлэлттэй байв. Мөн насны хувьд ч гэсэн дэлхийн дунджаас нилээн өөр байв. Ялангуяа 15–25, 25–34 насныхан буюу ид хийж бүтээж байх насан дээрээ амиа хорлож байгаа нь харамсалтай байлаа.

Нөгөө талаас би өөрөө ч энэ насан дээрээ амиа хорлох талаар бодож явсан үе бий. Тийм болохоор ч энэ датаг өөрийн мэдэлгүй ухаж төнхсөн байх. Та бүхэн GDS-г ашиглан улам сонирхолтой мэдүүштэй visualization-үүд хийж үзнэ гэж найдаж байна. Миний хувьд 10 минут орчим оролдоод ерөнхийд нь ойлгоод авсан тул сурахад тийм ч хэцүү биш байх гэж найдаж байна. Мөн өөрийн хийсэн репортынхоо линкийг орууллаа. Та бүхэн сонирхоод үзээрэй.

Тэгээд эцэст нь Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ. Алив сайхнаа бусдаас битгий харамла гэдэг үгээр дуусгая гэж бодлоо.

bilgee bayaraa

Written by

Сонирхол: #ComputerVision, #CG, #Deeplearning, #Machinelearning вэб: https://bilgee.com/

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade