Гараа өргө, битгий хөдлө!
Өнөөдөр өдөр 2:00 цагаас хааяа нэг ирж янз бүрийн шинжилгээ өгдөг эмнэлэг дээр цагтай байсан явдал юм. Яг юу болсон бэ гэдгээс өмнө жоохон гоё оршил яваадхъя энэ тэр.
Гэрээс аажуу уужуу явсаар 11 өнгөрөөгөөд манай хотод байдаг аав, ээж хоёроос минь бараг ялгаагүй намайг гэдэг ах эгч хоёрынхоор ороод гарав. Орох болгонд л дандаа гоё гоё хоол хийж өгнө. Байнга хоолны захиалга надаас нэхээстэй 😝. Өнөөдөр ээлжит хоолны захиалга асуухаар нь гадаа бороо орох шинжтэй бүрхэг байсан тул гурилтай шөл идье л гэлээ. Хэдхэн хормын дараа янзын сайхан тасалсан гурилтай шөл идэж аваад цаг нарандаа хөдлөв.
Цаг ч боллоо, эмнэлэг дээрээ ч ирлээ хэсэг оочер дарааллын дараагаар ирэх ёстой газраа ирээд хүлээгээд л байлаа. 2 цаг гэж ирсэн хүн чинь 3 цаг болтол хүлээлээ. Тэсгэл алдахын даваан дээр нэг ах хүү ирээд найрсгаар Англиар ярих уу эсвэл Францаар ярих уу? хэмээн Францаар асуухад нь баярласан сэтгэлээ дотроо арай чүү барьж ядан байснаа нуух юун хаха. Ерөнхийдөө бол MRI шинжилгээ хийлгэх ёстой байсан юм. Гэтэл тэрнээс өмнө Плетизмограф (Plethysmography) гэдэг тасгаар оров. Би ойлгохдоо MRI хийлгэхийн өмнө амьсгалын болон уушигны янз бүрийн асуудал байгаа эсэхийг шалгадаг юм байна гэж. За тэр ч яахав.
Ингэж явсаар 4 цагийн алдад яг MRI хийлгэх газраа ирээд хүлээн авах дээр нь очоод хүлээж байтал миний өмнө нэг өвөө мань шигээ түгдэрч зогсов. Нэг зүйл л нэхээд байгаа бололтой төд удалгүй тэр ард сандал дээр сууж байсан эгч ирээд Англиар хоорондоо ярингаа хүлээн авах дээр суусан бүсгүйтэй ярихыг оролдсон ч цаадах нь эрс татгалзав. Тэр хоёр өөрсдөө их ярвигтай гарууд байсан л даа. Хоорондоо хэрэлдээд байх юм, нөхөр нь нээх хөөрхөн эргэж хараад удсандаа уучлал гуйхаар эхнэр нь нөхөртөө уурлаад дуугаа өндөрсгөөд байх юм. Эхэндээ нээх гоё таньдаг хүмүүстэйгээ таарчихсан юм шиг гоё байснаа сүүлдээ залхаад, уур хүрч энэ тэр 😝. Би ойлгохдоо мань хоёр аялж яваад эхнэрийнх нь бие өвдөөд тэгээд яаралтай MRI энэ тэрт харуулах шаардлагатай болсон юм шиг байгаа юм. Тэгээд тэндээс хүлээлгийн танхим руу шилжээд дөнгөж ортол нөгөө эгч чинь хууч хөөрөх санаатай л байсан байх надаас “Ус уух уу” гээд Англиар асуухаар нь “Үгүй ээ, баярлалаа” гэж Францаар хариулж энэ тэр. Бүр автоматаар хариулдаг болчихсон байна 😂. Тэгснээ бүр нөгөө буланд нь очиж сууснаа чихэвчээ зүүж энэ тэр соёлгүй дурак. Ингээд 5 цаг өнгөрөөгөөд MRI scan эхлэхийн өмнө эмч нь би машиныхаа хэлийг нь Англи болгоодхъё гэдэг юм байна. Гэтэл нөгөө машин нь намайг гараа өргө, хөдөлж болохгүй шүү, амьсгаагаа түгж, одоо гарга гэх мэтээр Англиар заавар өгсөн юм даа. Өнөөдөржингөө л нээх гоё танилуудтайгаа таарчихсан юм шиг додигор явлаа хаха. Гарчиг уншаад та нар аймар гэмт хэргийн сэдэлтэй юм бичих гэж байна гэж бодсон уу энэ тэр 😝
