Гадаад хэл
Яагаад ч юм яг одоо бичих гэж байгаа нийтлэллийн хувьд таарцан, сонин гэж хэлмээр байна. Учир нь өнөөдөр хичээлийн эхний өдөр, сургууль дээр очсон даруйдаа шалгалт өгнө. Мэдээж хэлний шалгалт. Мөн дөнгөж саяхан ub.life сайт-с тун сонирхолтой нийтлэллийг уншлаа. Гарчигын хувьд гэвэл 35 насандаа 11 хэл бүрэн сурсан Люкагын амьдралд ойрхон энгийн зөвлөгөө гэж байлаа. Миний хувьд өнөөдөр хичээлийн эхний өдөр, хэлний шалгатын өдөр гээд энэ залуугийн тухай унших ёстой байсан юм шиг санагдлаа. Тэгэхдээ би уншсан.
Миний хувьд англи хэл тунчиг гайгүй наанаа цаанаатай, адгалж авья гэсэн бараагаа хямдруулаад авчих дайны хэлтэй хүн. (инээв) Герман хэлийг дунд сургуулидаа үзэж, гадуур дотуур сургалтын төвүүдээр их хэсэж мөн их сургуулид нүдүүлсний дүнд besser als English.(Англи хэлнээс илүү сайн). Тэгэхдээ яг одоо би энэ хоёр хэлнээс эсрэг тэсрэг гэж хэлж болох нэгэн хэлийг үзээд багагүй хугацаа гаргасан юм. Яг үнэндээ нөөв урам байна. Яагаад вэ гэхээр би мэдэхгүй. Нэг л тийм нөөв урам.

Люка залуугын хэлснээр би ямартай ч энэ газраас тэр урам, эрч хүчээ олох ёстой болж байгаа юм. Хоолноос байна уу, хүүхнээс ч байна уу тухайн газартаа татагтаад, хэлийг нь сурах хүслээ олох ёстой байгаа юм. Миний хувьд олно гэж бодож байна. Хэдэн сарын дараа үр дүнгээ олсон сууж байх гэж өөртөө найдаж байна. Хичээх болноо. Нөгөө юмаа ольё доо байз. Удахгүй гадаад хэлээр бичээд сууж байх ч юм билүү :)
