Save Energy

Чөлөөт нэвтэрхий толь буюу Википедиа тодорхойлохдоо Энерги хадгалагдах хууль буюу Эрчим хадгалагдах хууль нь тусгаарлагдсан систем дахь нийт энергийн хэмжээ нь цаг хугацааны явцад тогтмол байна (үүнийг цаг хугацааны туршид хадгалагдана гэнэ) физикийн хамгийн чухал хуулиудын нэг. Энэ хууль ёсоор энерги нь шинээр бий болж, устаж болохгүй, нэг хэлбэрээс нөгөөд л шилжиж болох ажээ.

Эхлэл: Instagram DM-ээр алаад өгнөө гэсэн юм ирэв. Уржигдар таньдаг найзаас маань ирсэн байлаа. Найз Бямбаа Амралтын өдрөөр зохиогдсон 54 цагын хугацаанд өөрийн оюун ухаан, мэдлэг, сэтгэл санаа, урам зоригоор хурдацтай үүсэх гарааны компанийг байгуулах тэмцээнд орсон юм. Бараг л Rocket буюу пуужинд суугаад богино хугацаанд их зүйлийг ойлгож мэдэх газар гэж би дүгнэдэг. Энэ их зүйлийг мэдсэн хүн Сарандаваа лекцэд суусан хүн өөрийгөө баян болно гэж хүлээж байгаа хүний адилаар аливаа зүйлд итгэх итгэлтэй болж жинхэнэ алаад өгнөө гэж яаалт ч үгүй хэлэхээр болдог.

Дунд: DM-ийн хариуд хэдэн хүчтэй алтан айлдваруудаа гаргаж, олон зөвлөгөөгөөр айлдаж энгийнээр амжилтыг хүслээ. Миний бодолд энэ их эрч хүч маргааш нэлээн алга болно гэдгийг мэдэж байлаа. Ийм зүйлийн талаар хэлсэнгүй. Тэртээ тэргүй маргааш биш гэхэд нэг л өдөр эрч хүч тэгийг заахад өөрөө ойлгоно гэдгийг бас мэдэж байлаа. Эморлын үе гэчхэд буруудахгүй байх.

Төгсгөл: Цагын өмнөхөн сонссон Podcast дээр Марс руу явах мастер төлөвлөгөөгөөр пуужин хийж, цахилгаан машин бүтээж, нарны эрчим хүчээр цахилгаан үйлдэрлэж энэ гайхал зүйлүүдийг хийж буй Илон Маскыг харь гаригын хүн гэж ёжилж гайхалтай хэлсэн юм. Дахиад л мөн тэрээр хүн төрөлхтөнд огцом дэвшил авчрах боломжтой өөрийн шинэ компаниа танилцууллаа. Энэ бол хүний тархинд суулгасан жижиг электрод төхөөрөмжийн тусламжтайгаар компьютертэй харьцах боломж олгох технологийг хөгжүүлэх Neuralink юм. Гайхамшиг үргэлжилсээр… Өргөө гэдэг шиг Энэ бүхний эргээд хүн л байгаа хүний тулгуураар бүтэж байгаа болохлээр А хүн буюу Илон Маск. Б хүн буюу Бямбаа нарыг харилцуулж үзлээ. Африкаас ахтайгаа онгоцны пилетээ аваад л явсан Илон өөрийн мөрөөдөл, зорилгоо тэвэрсэн байгаа. Харин Бямбаад байгаа юу гэдэг нэг асуулт. Мэдээж байгаа. Тэгэхээр монгол хүний алдаа дутагдал гээд олон долоон юм өрнөх байх. Гол нь юу вэ гэхээр Perseverance буюу цөхрөлтгүй зан, шаргуу хичээнгүй байдал гэж энгийнээр дүгнэж байна. Бямбаа залуугийн жишээгээр мянга мянган олон залуус хамаарах болно. Би ч мөн адил сахилга баттай, хичээж л явна.

Энерги огт алга болдоггүй, зөвхөн хэлбэрээ өөрчилдөг. шинжлэх ухаанд кинетик энергид шилжих гэдэг. Аливаа ажилд хэр их хөдөлмөр зарцуулна төдий чинээ үр дүн гарна гэж бас үздэг.

PS: #Бямбаагбавая гэж бичээд шэйр хийж бусадтайгаа хуваалцаарай. Бавая гэдэг нь шахая, түлхэя гэсэн утгатай болно.