Гэрэлт Ирээдүй Яагаад

Munkis Notes
Aug 8, 2017 · 2 min read

Гэрэлт ирээдүй яагаад зөвхөн Стэнфорд, эсвэл өөр нэгэн их сургууль, Цахиурын Хөндий орчимд эргэлдэх ёстой гэж.,

Хамгийн гоё анги, шилдэг хүүхдүүдтэй хамт их сургуульдаа суралцсан гэж одоо боддог. Арван жилээ төгсөөд өгдөг элсэлтийн ерөнхий шалгалтаар нэг хоёроор орсон хүүхдүүд манай ангид сурдаг байлаа. Багш нарын хувьд шилдэг. Социалист нийгмийн үед Герман оронд эрдэм мэдлэг дээшлүүлэхээр явсан залуу оюутнууд олон жилийн дараагаар бид нарт хичээл заадаг багш нар маань болсон юм. Тэр дундаас манай физикийн хичээлийг заадаг багш миний хувьд шилдэг нь. Одон орон , сансар огторгуй судлалаас эхлүүлээд, Физик динамик болон Улс орны түүх гээд мэдлэгийн цар хүрээ цэлгэр сайхан мэнэнгийн тал адил. Ухаалаг, даруу нэгэн Болд багш билээ. Би үүнтэй зэрэгцээд Энтрепренершип-г сонирхож, ойлгож эхэлсэн үе минь байлаа.

2015 оны өвлийн семестер

2015 оны 12 сарын 1, Ид тачигнасан хүйтэн өвөл, хичээлийн гуравдугаар пар. Definition: Räumliches Vektorfeld, Ortsvektor eines V гээд л гэрлийн талбайн вектор ийн хичээл үзнэ. Хичээлийн хажуугаар сонирхлоороо Тэгээс Нэгрүү номыг уншина. Гол зүйл маань шинжлэх ухааныг ойлгох, судлах. Гагцхүү чин үнэн сонирхол зүйл маань стартап, гарааны бизнес энтрепренершип байлаа. Ном нь дээр ингэж тусгасан байдаг. Гэрэлт ирээдүй яагаад зөвхөн Стэнфорд, эсвэл өөр нэгэн их сургууль, Цахиурын Хөндий орчимд эргэлдэх ёстой гэж. Уншсан надад энэ эргүүлцүүлсэн асуултын хариултыг өөрийн биеээр холын ирээдүйдээ олчихмоор юм шиг санагдсаар өвлийн семестрийг барсан санагдаж байна. Их сургууль дээр OIL гээд нээлттэй инновацийн лаборатори-д намайг анх орж байхад Набар гэж дууддаг дунд хожуу насны ах байдаг байлаа.Сансрын Инженер гэдгийн мэдхээс цааш өөр юу ч мэдэхгүй. Уржигдархан би фэйсбүүкээр түүнтэй холбогдож, хэдэн юм мэдэхийг хүссэн. Хэдэн мөр бичилцсээр намайг германд Астро Физик, Спэйс инженер чиглэлээр суралцахад нэн зүгээр гэж хэлсэн нь эргээд л германтай дахин холбогдоход хүргэсэн юм. Өнөөх дээр дурдсан асуултын хариултыг олоход Болд багшын гүнзгий физикийн хичээл болон герман орон туслах гээд байх шиг. Ингээд бодох нээ өмнө хийж байсан бүр тоохгүй байсан зүйлүүд чинь өнөөдөр, маргааш, ирээдүйд гэрэлт ирээдүйд туслаад байх шиг. Философи чанараар үзэхийн бол чамайг тойрон хүрээлэх бүх зүйлс чамайг зөв зүйл хийхэд тусалж байдагт орших шиг. Өт хорхой хүртэл. Асуултын хариулт ч гэхүү тэр нэгэн гайхалтай ирээдүйг бүтээхэд хичээх л үлдлээ нойр хулжаам сансар огторгуй болон стартап ийн амьдрал минь!

“You can’t connect the dots looking forward; you can only connect them looking backwards. So you have to trust that the dots will somehow connect in your future.”

Ich kann es tun.

Munkhtulga Tse. Tokyo city

Munkis Notes

Written by

I have a passion for understanding things at a fundamental level and sharing it as clearly as possible. Humble Star

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade