Ийм зүрхээ бүгд л өвтгөж үзсэн мөртлөө
Гартаа ирт үгс атгаад бүгд л
Бусдын зүрх рүү дайрдаг

Musungvnj
Musungvnj
Nov 4 · 1 min read

Энэ хардаа, миний зүрх
Чинийх шиг, жижигхэн, цохилдог
Цээжин дотроо байгаа, байдаг
Гал халуун, амьтай
Энэ зүрхийг бариж атгаад, тэврээд
Хайрлаад байж болдог
Бүр чанга базчихвал өвддөг
Бүр чанга базчихвал өвддөг
Зөөлхөн тэмтрээд, энхрийлэн үнсвэл
Тэлдэг, тэлдэг
Бүгдийг багтаах хүчтэй болдог
Бүгдийг уучлахаар уужуу болдог
Энэ зүрх бүгдэд байдгыг мэддэг хэрнээ
Ийм зүрхээ бүгд л өвтгөж үзсэн мөртлөө
Гартаа ирт үгс атгаад бүгд л
Бусдын зүрх рүү дайрдаг
Тэгээд сийчээд л, сийчээд л
Өвлийн шуургыг нүүр нүцгэн сөрчихсөн юм шиг
Гүн үрчлээс татсан зүрхтэй болгочихдог
Тэгээд өөр өөрсдийн хатаж хорчийсон зүрхээ нуугаад
Чангаар инээцгээдэг
Бүр хачин, хүйтнээр инээцгээдэг
Ийм л хүмүүсээс зүрхээ нуумаар байхад
Цээж оволзоод, дандаа час халуунаараа…

/Хоосон-Эрдэнэзулай/

Шаналал хоосон, хайр хоосон, гуниг хоосон, татаж дууссаны дараа тамхи ч хоосон санагддаг, ер нь хорвоо бүхэлдээ хоосон.

    Musungvnj

    Written by

    Musungvnj

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade