Нөхөрлөл
“Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнээ” Буруу эргэлт киноны дууны энэ үгийг сонсоод нөхөрлөлийн тухай бодлоо бичье гэж бодсон юм.
Цаг хугацаа гэдэг маш үнэ цэнэтэй, бас нөхөрлөл, итгэлцэл гэдэг маш нандин зүйл юм. Харин нөхөрлөл хаана дуусдаг вэ? бага байхдаа, залуу байхдаа хамтдаа л эхлүүлсэн компаниа хуваан авахад, нэгийгээ дарж, нөгөөгөө сонгож, дарга болгох тэр л сонголтын цагт нөхөрлөл дуусдаг. Улс төрийн ч бай, компанийн ч бай нөхөрлөл бол ашиг сонирхол, эрх мэдэлд унадаг. Бодоод үзье л дээ. Улс төрийн энэ заваан зүйлс дандаа л нөхөрлөл гэх үгний цаанаас бий болсон элдэв бичлэгүүд, элдэв хуваагдалтууд. Саяхан л найзууд явсан Энхбаяр, Баяр, саяхан л дайснууд явсан Баттулга, Алтанхуяг (одоо нөхөд) гэж бодохоор нөхөрлөл эцэстээ хямдхан ч юм шиг. Саяхан л бие биенээ гахай нохойгоор нь дуудаад муудалцаж байсан хоёр одоо үй зайгүй найзууд болчихсон явахыг харах шиг гунигтай хувь тавьлан ховор л доо. ккк.
Гэхдээ нөхөрлөлийн үнэ цэн их гоё. Ялангуяа үнэт зүйлсийн, үзэл бодлын нөхөрлөл маш чухал. Бие биедээ гомдсон ч, тунирхсан ч эргээд л уулзахдаа сэтгэл догдлуулан уулздаг тэр л мөч сайхан.
Эцэстээ бүхэл хуваагддаг болохоос бутархай бутардаггүй юм. Тиймээс ч энэ удаагийнхаа нийтлэлээр нөхөрлөл, найз нөхдөө дурсаж, тэднийгээ уншигчдад танилцуулъя гэж бодсон юм.
Либертаричууд ( би өөрийгөө либертари гэж боддог )
Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй, мөн тэднээсээ үргэлж суралцаж байдаг, миний хамгийн дотны эрхэм хүмүүс бол Монголын либертаричууд. Тэр дотроо Амараа, Хасар, Цэнгүүн захирал бол үзэл санаа, үнэт зүйлсийн хувьд нэгдсэн тэр л найзууд минь. ( Цэнгүүн захирлыг үзэл бодлын нөхөрлөл гэдгээр нь орууллаа. ) Хасар бид 2 2000 оноос хойш найзлаж, нөхөрлөж байна. Хасар бол мэдлэгийн уул уурхай, үргэлж түүнээс суралцаж явдаг юм. Найзаараа бахархаж явдаг юм.
Харин Амарааг бол хүн бүр мэдэх байлгүйдээ. Найзтайгаа 2006 оноос хойш найзлаж нөхөрлөж байна. Бид 2 ч тэгээд эхнэр, нөхөр 2 шиг үргэлж хамт явдаг юм дөө.


Эксээсээ авч үлдсэн хамгийн дотны найз минь
Би үргэлж л эксийгээ ярьдаг. Магадгүй би амьдралдаа хамгийн их хайрлаж, магадгүй хамгийн их шаналал авсан болохоор ч тэр үү үргэлж ярьдаг байх. Харин найз минь бол манай эксийн хамгийн сайн эрэгтэй найз байсан бөгөөд би хулгайлчихсан юм. 4-хөн жил найзлаж байгаа ч найз минь үнэхээр мундаг, хүн чанартай, бас за тэгээд одоо Амараагийн дараа орох цаг хугацааг өнгөрүүлж байна дөө хамтдаа. Шатраар бол намайг барахгүй ч биллъяардаар ана мана үзчих гээд байдаг талтай.

МЕТ-ийнхэн
Анх Management Expert Team мэргэжлийн үнэ цэнэтэй нөхөрлөлийг бид бий болгож, одоо ч гэсэн нөхөрлөсөөр л явна. Өнөөдөр нөхөрлөлийн талаар бичсэн маань ч гэсэн Өлзийбуян гээд мундаг найзтайгаа уулзаад сэтгэл хөдлөөд бичиж байгаа хэрэг билээ. Өлзийбуян бол мөн л эксээсээ хулгайлчихсан найз минь байгаа юм. (:P
Бүгд олны танилууд мөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүмүүс байгаа зургийг дор нэрийг танилцуулъя.


Уянга ( Тархи судлаач, сэтгэл судлаач )
За амьдралд минь хамгийн үнэтэй сэтгэл зүйн зөвлөгөө болон коучинг хийж байгаа хүн чинь энэ л дээ. Богинохон хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар хүмүүс асууж байсан. Найзаасаа ялангуяа минимал, мөн mindfulness сурчихвал тэгээд л би жаргалтай.

Монголын Хүүхдийн Байгууллагынхан
Би Монголын хүүхдийн байгууллага дотроо бол оролцооны хувьд хамгийн ахмад нь насны хувьд ойролцоо л доо. 1999 оноос хүүхдийн байгууллага Нэг Ертөнцөөр явлаа. Тэгээд тэр дотроо энэ 2 найзтайгаа мөн ч их дотно найзлаж байдаг юм.


Жүржүүд
Хамгийн дотно бас 4 байдаг. Хайртай дүү минь, мөн хамгийн сайн найзууд минь.

Түвшин
Миний амьдралд Түвшин гээд найз минь их том орон зайг эзэлдэг юм. Магадгүй найзуудынхаа яг л тийм орон зайг эзэлдэг хүн гээд хэлэхэд буруудахгүй байх. Алс хол америкт суралцаад явж байгаа найздаа найз бүсгүйтэй болохыг ерөөе!

Оюунаа
Кофе шопын найз маань кофе шоп нээсэн би тэр кофе шопт нь сууж чадахгүй байгаа. Нэг үе найз залуутай болохоосоо өмнө надад олддог байсан олдохгүй байгаа бол би нэг бүсгүйд дурласнаасаа хойш бас олдохоо байсан. Мөн манай экстэй маш сайн найзууд кк. Ер нь бол Амараа, Хасар, Оюунаа бид хэд хамтдаа ажиллаж найзлаж нөхөрлөсөн.

За тэгээд хайртай шавь нар минь
Шавь нараас гадна Дота-ны нөхөрлөл. Би нэг л зүйлээр бахархдаг. Их сургуульд багшлахаа болиод удаж байгаа ч үеийн үед маш олон шавь нартай, тэдгээртэйгээ маш дотно харилцаатай. Ганти-ийн хамт авахуулсан зураг байсангүй. Мөн Дөлгөөн, Үүрийнтуяа-тай авахуулсан зураг байсангүй.









Comedy Lab
Анх Basement-д Амарааг дагаж очиж үзсэнээс хойш, тогтмол үзэж, сүүлдээ найзлаж, нөхөрлөх болсон. Үнэхээр дажгүй залуучууд Хану, Тулгаа хэлий гэснээ шууд хэлдэг шулуун шударга бол Ганга, Мөнхжин Gentleman, Төөгөө жинхэнэ эр хүн, Монгол эр кк, Амараа бол яг л өөрийнхөөрөө байдаг зантай. За би бараг долоо хоногт 2–3 өдөр бол Комеди Лаб орж байгаа гэхүүдээ. Эд нартайгаа яг энэ үеэр хамт Эрдэнэт, Дархан, Хөвсгөл орж Комеди лаб байгуулагдахад нь гэрч болсондоо баяртай байдаг.


Учрал, Ганхуяг, Ариунтуяа оюутан цагийн андууд
Найзтайгаа цаанаас юу хүсч, бодож байгааг хараад л мэдэрдэг. Нэг тийм өөр мэдрэмж байдаг. Муудалцаж, сайндаж байдаг ч бид 2 яг л хамтдаа яваад байгаа юм шиг санагддаг. Бусад хүмүүс юу гэхийг мэдэхгүй ч надад лав Учрал гэдэг хүн Зөв хүн гэдэг тодотголд явдаг. Яг л Амараа шиг. Амараа бол миний мэдэх хамгийн зөв хүн. Найзтайгаа нөхөрлөөд 16 жил өнгөрчээ. Ганхуяг бол 2000 онд мэтгэлцээнээр танилцсан тэр л найз минь юм. Бид 2 мэтгэлцээний хамтрагчид цагтаа Их засагт бужигнуулж явсан тэр л найз нар минь. Ариунтуяа мөн л адил 2000 оноос найзлаж, Ганхуяг, Ариунтуяа бид 3 их сургуулийн нэг анги болох аз завшаан тохиосон билээ. Ариунтуяа, Учрал хоёр нэг баг болдог байсан бол Ганхуяг бид 2 нэг баг болдог байсан. Бидний үед Их засаг ямарч тэмцээнд орсон түрүүлдэг л байлаа.


Арван жил
Арван жилээс одоо хэнийгээ онцлохов. Хангай, Зоригоо хоёртойгоо үргэлж нийлээд явдаг байж билээ. Хангай бид 2 бол нэг хамтлаг. Хамтдаа олон ч тайз дээр гарч, олон ч удаа бүтэлгүйтэж, онож явсан үе ихтэй.
Харин арван жилээсээ хамгийн их холбоотой ойр байдаг найз минь бол эрэгтэйгээс Шар гавал, эмэгтэйгээс Буянаа, Хулан хоёр юм.




Оюутны гүйцэтгэх хороо
Би оюутан байхдаа уг нь Оюутан Парламентын анхны дэд даргаар ажиллаж байлаа. Нилээд идэвхитэй оюутан байсан. Харин Ганхуягийн тэргүүлдэг Оюутны гүйцэтгэх хорооныхонтой насан туршийн найзууд болсон юм. Ер нь л тэнд өнждөг байлаа.

Ингээд бодохоор маш олон хүмүүсийг орхигдуулжээ. Гэхдээ үнэ цэнэтэй найз нөхөрлөл бүхэн минь итгэлцэл, зарчим, ямартаа ч эдгээр хүмүүс минь ямар нэг зүйлээр намайг солино гэж би хувьдаа бодохгүй байгаа шүү. Тэр нөхөрлөлд үнэ цэнэтэй юм шиг санагддаг. Жинхэнэ эд нарынхаа дэргэд өөрөөрөө байж, аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг юм.