Jul 24, 2017 · 2 min read
Япон ардын үг
- Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
- 2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
- 3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
- 4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
- 5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
- 6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
- 7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
- 8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
- 9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
- 10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
- 11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
- 12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
- 13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
- 14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
- 15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
- 16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
- 17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
- 18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
- 19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
- 20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
- 21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
- 22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
- 23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
- 24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
- 25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
- 26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
- 27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
- 28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
- 29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
- 30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
- 31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
- 32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
- 33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
- 35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
- 35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
- 36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
- 37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.
