Маркетинг Персона 101

MyyMedia
MyyMedia
Nov 5 · 5 min read

Өглөө, өдөр & оройн мэнд! та бүхэнд энэ хараал идсэн гайхалтай өдрийн мэнд. Энд би Social media, Content creation & Creativity-ын талаар мэддэг чаддагаа та бүхэнтэй хуваалцаж байгаа гэдгийг дахин дуулгахад таатай байна. Энэ нийтлэлээр Маркетинг Персона-ын талаар ярилцана. Хэрэв та хоёр дугаар хэсэг болох “Marketing funnel 101” гэдэг сэдвийг уншаагүй бол [CLICK HERE] эндээс эхэлж уншаарай гэж зөвлөе.

Өнгөрсөн нийтлэл дээр Маркетинг Юүлүүр ярилцаж хэрхэн боломжит хэрэглэгчийг ашиггүй хэрэглэгчдээс шүүж маркетинг хийх вэ гэдгийг ярилцсан бол энэ нийтлэлээрээ маркетингийн мөнгөө яг хэнд зарах вэ гэдгийг хөндөв. Нуршиж эхлэхээс өмнө хамгийн хялбараар, өнөөдрийн ярих сэдэв Маркетинг Персона-г тайлбарлавал:

Маркетинг Персона нь танай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг авах “Зохиомол Хэрэглэгчийн Дүр” юм. Энэ дүр нь төгс ертөнцөд дата, мэдээлэл бас судалгаан дээр тулгуурласан байдаг бол жинхэнэ амьдрал буюу Монголд бараг л барагцаагаар гаргасан “дүр” юм.

Тэгэхээр, онолын хувьд Маркетинг Персона нь судалгаа бас Дата нь дээр суурилсан байх ёстой гэдэг боловч, харамсалтай нь Монголд хэд хэдэн газар, хэд хэдэн прожегт нь дээр ажиллахад бараг Персона ч байхгүй, байсан хэд нь “Xийсвэр Персона” дээр бүрдсэн байсан тул миний хувьд лав “жинхэнэ” Персона хэрхэн хийдэг тал дээр мэдэх зүйл алгa. Тиймээс өнөөдөр судалгаа бас дата дээр тулгуурласан биш харин үлгэрийн зохиомол Персона хэрхэн бүтээж тэрийгээ яваандаа хүн шиг болгох вэ гэдэг дээр төвлөрнө.

Маркетингийн/Худалдан авагчийн Персона гэж юу вэ?

Маркетингийн Персона нь танай бүтээгдэхүүн ба үйлчилгээг авах хамгийн нийтлэг хэрэглэгчдийн ерөнхий дүр төрх бас мэдээлэл юм. Нэг Персона нь хувь хүн шиг зурагтай бас нэртэй байлаа ч гэсэн тэр Персона нь бусад түүнтэй адил 1000, 1000 хүмүүсийг илтгэнэ. Яагаад бид Персона бүтээдэг вэ гэвэл цаг, мөнгө бас фокус-аа хэмнэх гэж.

Хэрэв та уг сэдвийн талаар нийтлэл, сургалтын материалууд уншсан бол дунджаар гурван Персона бүтээх нь хамгийн зохимжтой гэдгийг анзаарсан байх. Дунджаар гурав гэдгийн шалтгаан нь, зургаа ба түүнээс олон байх юм бол бүхэл сегментийн хүмүүсийг хамарсан хэтэрхий нийтлэг болно. Эсрэгээрээ хэт бага буюу ганц хоёр байх юм бол хэтэрхий Niche болж зарим үйлчлүүлэгчдээ тоочигдохгүй байх эрсдэлтэй. Гэхдээ юу гээч, магадгүй таны бүтээгдэхүүн хэт Niche бол магадгүй цор ганц Персона хангалттай байж ч болно.

Тиймээс, өнөөдрийн жишээгээр манай Формыг бөглөхдөө, ажилладаг салбараа “тавилга” гэж бөглөсөн нэгэн дээр тулгуурлан хамгийн хялбар биш нэлээн асуудалтай Персона болох Батаа-г бүтээв.

(Basic info)

Дээрх хүснэгт нь дээрх Батаа нь шууд худалдан авалт хийхгүй, санхүүгийн байдал нь бүтэн тавилга авах сегмент-д орохгүй ч гэлээ, тэрээр удахгүй хуримаа хийн өрх тусгаарлах гэж байгаа 1000,1000 хосуудын хагасыг дүрсэлсэн Персона учир халуун дулаан улирал дөхөж хурим найрын үе эхлэх гэж байгаа бол тавилгын дэлгүүрүүдийн хувьд маш том сегмент гэж би үзэн бүтээв. Хэрэв хүсвэл түүний эхнэр дээр тустай нэгэн Персона бүтээн, эмэгтэй талыг дүрслэн Батаа & Чимгээ хоёрыг нийлүүлэн нэг Персона-ын хоёр тал гэж үзэж ч болно.

Дараагийн хэсэгт Персона-ын нийтлэг асуудал, хүсэл бас замналыг гаргах хэрэгтэй. Уг хэсэгт танай маркетингт хэрэг болж болох бүхэл зүйлс байж болно. Жишээн сэрүүн байх цагийг нь мэддэг бол унтаж байхад нь зар сурталчилгаа явуулж мөнгөө дэмий үрэхгүй, аль платформ дээр дийлэнх цагаа өнгөрүүлдгийг нь мэддэг бол ордоггүй газар нь цагаа үрэхгүй.

(Behavior & Goals)

За тэгэхээр нэг иймэрхүү юм юу ч үгүй байснаас байсан нь дээр гэж би боддог. Учир нь одоо Батаа-ын Персона-ын ачаар ядаж иймэрхүү асуудалтай, иймэрхүү сегментийн хүмүүс байдаг юм байна гэж мэддэг боллоо. Бас дээр нь эдгээр хүмүүс хэрхэн хүрэх вэ гэдгээ олохыг хүсвэл Персона-гаа харахад боломжууд харагдаж эхэлнэ.

Жич: Хиймэл Персона ч гэлтгүй буруу гаргасан Персона-ын эрсдэл нь хэрэв маш буруу бас худлаа Персона бүтээх юм бол танай Campaign уулын уруу өнхөрч буй цасан бөмбөг шиг юм болох аюултай. Маркетингийн Персона дээрээ тулгуурлан хэнд, хаана, яаж сурталчлах вэ гэж гаргасан Campaign чинь тэр чигтээ буруу хөл дээрээ боссон байж болох аюултай гэсэн үг. Тиймээс Маркетинг/ Худалдан авагчийн Персона гаргахдаа нухацтай үзэхийг зөвлөе.

Яагаад бид Персона бүтээдэг вэ?

Яагаад бид Персона бүтээдэг вэ гэвэл цаг, мөнгө бас фокус-аа хэмнэх гэж. Тавилгын дэлгүүрт зориулаад 3–5 Персона бүтээчихсэн байхад бид, хэн нь чухал хэн нь ашиггүй гэдгийг ялгаж салгаж чадна. Хэрэв Персонагүй байвал ямар нэгэн реклам эсвэл контент хийх болохоор эхлээд цаг алдана, бүх хүмүүст таалагдсан контент хийх гэж. Дараан яагаад хүмүүс уг контентийг тоохгүй байгаа юм бол гэж гайхна, боостлэнэ. Эцэст нь мөнгөө бараг хийсгэчихсэнээ ухаарна бас харамсана. Хэрэв Персона дээрээ тулгуурлан Батаа-д зориулан Campaign хийвэл эхлээд Батаа зар суртачилгааг нь харах ёстой, түүний дараагаар аав, ээж, анд нөхдөдөө ямар нэгэн вэб-линк эсвэл цаасан танилцуулга явуулан танайхаас Хуримын бэлгийн кард эсвэл сет захихад нь хялбар байлгах ёстой гээд бүхэл зүйлс илүү ойлгомжтой болж байгааг та анзаар ч байгаа байх. Ийм л учраас магадгүй Персона нь хамгийн их хэрэглэгддэг бас хамгийн чухал зүйлүүдийн нэг байх.

Яаж Персона-гаа ашиглах вэ?

Батаа дээр тулгуурлан Campaign хийх болбол шууд өөрт нь гэхээсээ илүү дамжлагатай ажил хийх хэрэг гарна. Нэг дүгээр шийдвэр гаргах хүн бол Батаа ба түүний эхнэр, хоёр дугаар шийдвэр гаргах хүн бол хуримаар нь бэлэг авч өгөх нэгэн. Тиймээс эхлээд Батаа-ын дуртай платформ дээр ямар контент үздэг дээр нь тулгуурлан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж өөрсдийн Вебсайт эсвэл хэвлэмэл танилцуулгаа өгөх хэрэгтэй. Үүний дараагаар Батаа-г санаа зоволгүйгээр хуримын бэлгээ ийм, ийм тавилга авмаар байна гэдэг мэдээлэлтэй хөгшин хүмүүс үзээд ч ойлгомоор Онлайн линк эсвэл хэвлэмэл танилцуулга шаардлагатай. Уг линк эсвэл хэвлэмэл зүйл нь маш хялбар байхгүй бол учирын олохгүй өөр бэлэг авах магадлалтай гэдгийг санах хэрэгтэй .Том зургаар бол нэг иймэрхүү, энэ нь өшөө олон жижиг зургууд болно. Эхлээд ямар контент/сурталчилгаа хийх вэ гэдгээс эхэлнэ. Жишээн эрэгтэй хүмүүсд зориулан ягаан өнгөөр хийвэл утгагүй, тиймээс танай Бренд ягаан өнгөтэй ч бай Батаад зориулж байгаа бол цэнхэр эсвэл саарал, хар өнгийг илүү ашиглах хэрэгтэй болно. Батаа нь шинэ үеийн залуусын нэг учир хуучны хошин шогийн реклам шиг юм хийвэл таашаахгүй. Магадгүй дөнгөж 20 настай залуутай хэтэрхий албаны өнгө аястай реклам/контент хийвэл хол хөндий санагдана гэх мэт олон зүйлс дээр Персона-гаа ашиглаж болно.

Эцэст нь өөрийн бодлоор хэлэхэд?

Маркетинг Персона бол луужингийн зүү. Маркетинг стратеги/төлөвлөгөө бол луужин. Буруу Персона-тай байвал худлаа заадаг луужинтай байхаас өөрцгүй, магадгүй бага зэрэг худлаа заадаг эсвэл бүүр буруу зүг заадаг. Эхэндээ яахав цаг, судалгаа хийх хөрөнгө бас дата байхгүй бол бага зэрэг үлгэрийн Персона бүтээгээд түүнийгээ яваандаа худалдан авагч, бас үйлчлүүлэгч дээрээ тулгуурлан бага багаар өөрчилж болно.

PS: Уучлаарай, мэдээжийн хэрэг судалгаа аваад Персона бүтээдэг компани, байгууллага байдаг л байх. Харамсалтай нь би тийм байгууллага хальт хайгаад олоогүй нь 49% миний буруу 51% тэрхүү компани буруу юм. Маркетинг компаниуд авдаг л гэнэ, хэрэв тийм бол яг яаж авдгийг нь харж би ч бас сурмаар л байна лол

Хэрэв уг нийтлэлүүд танд таалагдаж байгаа бол ганцхан минут зарцуулан дараах маш богино Форм-ыг бөглөөрэй :) https://forms.gle/u1hkbAQWUmMusY7WA

Peace, Дундаж байхаар Муу байгаарай.

MyyMedia

Written by

MyyMedia

Some might say I’m Shitfluencer. I would say I’m introvert with dash of creativity. Has passion for psychology, content creation & creative field.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade