Бээжинд зорчсон тэмдэглэл

Namuunaa Saruul
Jul 20, 2017 · 9 min read

Яг хэзээ шийдлээ дээ, санаа нийлсэн 4 нөхөртэй хүн нэмэхгүй, хасахгүйгээр зуны амралтаараа Хөвсгөл явъя гэж тохироод, хугацаа нэлээн дөхөөд ирэхэд Аватарын нутаг Занжиажэ үзье, хилийн дээс алхъя гээд, төсөв мөнгөө бодоод явахаа хүрэхэд Бээжин дээр бууж билээ. Бид 5, мөнгөлөг жуулчид биш, зүгээр үүргэвчээ үүрсэн гарууд шүү, битгий их юм хүлээгээрэй ккк.

За тэгээд 2017.07.08-ны үдээс хойш 17:20-д УБ->Замын-Үүд чиглэлийн вагондоо суугаад хөдлөв өө. Билет нь пласкарт (хагас купе юм уу даа) 23800 ‎₮, уух юм (найруулдаг цай, кофе), цагаан хэрэглэлтэй. 00 нь эр, эм-ээрээ 2 талд тусдаа байдаг юм билээ, ороход белизна юу хлормин уу аль нь ч юм сэнгэнээд цэвэрхэн санагдсан. Вагон дотроо usb оролттой цэнэглэгчтэй байсан нь воав гэмээр, түүгээр ч үл барам TrainTv гээд wifi-р traveltv.mn гэж орох юм бол бөөн бөөн кино. Төлбөртэй ч байсан, үнэгүй ч байсан. Бид хэд Cinderella Man гэдэг кино үзсэн юм байна.


07.09-ний өглөө 07:20-д Замын-Үүд өртөөн дээр ирэв. Вагоноос буугаад хил гаргадаг автобусруу хүмүүс гүйлдээстэй. Автобус 8000₮-р гаргадаг, тэгээд уралдаад гүйчихдэг юм байна. Бид хэдийг Замын-Үүд дээр хэдэн сэлфи хийгээд очихын хооронд автобусууд нь дүүрчихсэн байсан тул 69-р хил гарах болов. Өртөөн дээрээс хил нэвтрэх зурвас хүртэл хүний 1000₮-р такси явдаг юм байна. Тэнд нь 69-үүд болон бусад 4 дугуйтууд цуваад зогсчихсон. 69 нь хүний 40¥ (14000₮ орчим).
Хилээр хөлөөрөө гарч болохгүй, заавал тээврийн хэрэгслээр гарна. Хилийн шалган нэвтрүүлэх нь 8 цагаас нээгддэг, 1 автобус, 10 жижиг тэрэг гэж ээлжилж гардаг гэсэн. Хуучин шигээ уралдаж ирээд урдуур дайраад байхаа больчихсон, яг 1 цуваагаараа сайхан явдаг болсон байна билээ.

Photo credit to Enkee. Bye Mongolia, Hello Zamyn-Uud gesh.

Монголын хилээр гарахдаа орон нутгийн ямар юмны ямар тушаалаар ч гэнэ үү, 1000₮-ийн тасалбар авна. Тэгээд очерлож байгаад паспорт дээрээ тамга даруулаад буцаад машиндаа сууна. Эрээний хилээр орохдоо шар хуудас бөглөж өгөх ба түүн дээрээ сууж хил гарч байгаа машиныхаа дугаарыг бичнэ. За ингээд Bye Mongolia, хэллоу Эрээнинград. 09:00 гэхэд Эрээний хөрсөн дээр зогсож байсан байх шүү.

Photo credit to Soyoloo. Оо еэ комоон. Бид нар ин Эрээнинград.
Эд нар энэ нэг хэдэн динозавруудаа байнгын french kiss.дүүлээстэй.

Эрээний моднууд сагсайж багсайгаад, хэдхэн жилийн дараа гэхэд ширэнгэн ой болох нь ээ болох нь. Очихдоо алчуур саван, оо, салфетка зэрэг ойр зуурын хэрэглээний юмнууд авч явах шаардлагагүй санагдсан. Эрээнд байх miniso-н салбараас авчихад болох байж. Түүнээс хойш Miniso мань хэдийн замыг заасан дөө заасан. Хямдхан, хөөрхөн, хэрэгтэй. Бид хэд хар халуунд жижигхэн ч гэсэн үүргэвчиндээ нэлээн түүртсэн л дээ. Монголд тэр байтугай том үүргэвчтэйгээ алхаж явдаг жуулчид шууд нүдэнд харагдаж нтр.

“Автобусны вокзал”-аас 16:30-д хөдлөх Эрээн->Бээжин чиглэлийн унтлагын автобусны билетийг 180¥-аар авав. (Үндсэн үнэ нь 220¥. Манай кревийн Энхжин таньдаг хүнтэйгээ таараад, тэр ах автобусны жолоочтой нь яриад билетээ урьдчилж захиалсан байсан бөгөөд бид нарт мөн тэр үнээр нь авч өгсөн. Баярлалаа.) Автобусны билетээ авчихсан хүмүүс чинь тэгээд явах цаг болтол тэрүүгээр нил хийцгүйрч явав өө. Кээвси рүү нь орж үзлээ. Багц нь 34¥, нөү төмс. Төмс нь тусдаа 10¥. Авлаа идлээ, мах нь ёстой амтгүй шүү золиг гэж. Падан дээрх сурталчилгааны цаас нь яг сонин шиг. Манай кээвси амттай чиг, хайрцаг сав нь гоё чиг.

Үргэлжлүүлээд төв талбай, зээл, бүдүүн дэлгүүрээр орлоо.

Photo credit to Enkee. Now open. Gobi Cashmere.

Доод давхрынх нь тээш хадгалдаг шүүгээнүүдэд нь үүргэвчүүдээ хийх гээд 1-г нь онгойлгож үзсэн чинь жоом гүйж байдаг байгаа. Ааа за больё больё. Тэгээд энэ тэрүүгээр орж гараад яваад л байлаа, яваад л байлаа. Цаг үгүй мөн удаан өнгөрсөн шүү.

@Автоубсны вокзал. Хүлээлт mode on.

15:00-д автобусны вокзал дээрээ ирж хүлээж байгаад 16:00-д автобусандаа суув. Байж байж яг хөдөлсөн нь 17:30 хавьцаа.

Эрээн дээр 1 зүйл орхигдуулсан нь бид хэд Өвөр монгол дугаар авах хэрэгтэй байсан байж. 180¥-ийн үнэтэй, 5gb дата эрхтэй байсан. Тухайн үедээ -За тавуулаа ямар салж явах биш дугаараар ч яалаа гэсэн чинь :P.
Юунд хэрэгтэй вэ гэхээр:
1-т үйлчилгээний газруудын үнэгүй wifi ашиглахад. Хэдий free wifi гэж байгаа боловч орохын тулд утасны дугаараа оруулаад, оруулсан дугаараар чинь нууц үг мессежээр ирж, тэр нууц үгээр wifi-д нь нэвтэрнэ. 2-т хот хоорондын автобусны билетээ, билетийн касснаас биш шууд жолооч руугаа ярьж тохироод авах нь найдвартай шахуу. Гэхдээ Эрээн -Бээжин, Бээжин-Эрээн, Бээжин-Замын Үүд гэх мэт чиглэлүүдийн хувьд ярьж байгаа юм шүү. Эдгээр чиглэлийн дийлэнх жолоочид нь нь өвөр монгол хүмүүс. Мэдээж тэд нараас өөр хятад жолооч бол мань хэдийн юу яриад байгааг ойлгохгүй. 3-т түрээсийн дугуй авахад. Дугуйны талаар доор дэлгэрэнгүй бичнэ ээ.

Унтлагын автобус нь 2 давхар ортой, 3 эгнээ байсан. Би голын эгнээний хамгийн ард таарав. Замд цөөхөн тааралдах донсолгоон дээр шидэгдээстэй, тэр нь гэхдээ гоё. Ор нь өнхөрч унахаас хамгаалсан бүстэй гэж байгаа. Тэгээд цагаан хэрэглэл, хөнжилтэй. Шөнө даарна гэж байхгүй. Харин жоохон халтар, бохирдуу. Тиймээс унтлагын автобусаар зорчих бол нимгэн дэвсгэр даавуу ч юм уу аваад явбал зүгээр гэж зөвлөе.

Enkee on my left side.
Унтлагын автобус ингэж харагддаг байх нь.

Автобусандаа суухдаа биедээ пасспорт, түрийвч, утас, камер, power bank зэрэг авсаархан, зайлшгүй хэрэгтэй юмнуудаа авч үлдээд өөр илүү дутуу ачаагаа тээшинд нь өгнө. Дэрний чинь дор жижигхэн авдар шиг хайрцаг байгаа болохоор авч орсон юмнуудаа хэрэглээгүй үедээ тийшээгээ хийгээд шөнөдөө хав дараад унтаад өгч болно :P. Пасспортыг орон нутгийн хилээр орж гарахад шалгаж байсан. Манайхаар бол Баянзүрх, 22-н товчоо шиг газрууд. Автобус нь цонхгүй, агааржуулагчийг нь ажиллуулахгүй л бол дуусна. 2 давхарт нь таарсан бол баяр хүргэе, агааржуулагч ажиллуулах хэмжээлшгүй дархан эрх таных. Харин доод давхарт таарсан бол ай хорвоо чи хүний зовлонд …
AC байнга ажиллуулах, гадаа халууцаж яваад дотор орох зэрэг халуун хүйтэн байнга харшлах үеэр хоолой өвдөх нигууртай. Тиймээс хоолойны эмтэй явбал зүгээр. Бид 5-н хоолой их багаар ер нь өвдсөн. Автобус замдаа 1 газар түр зогсож 20-30 минут хэртэй амрав. Бие засах нь засаж, юм идэх нь иднэ. Нийтийн 00-д ус буцалгагч тавьчихсан, хүмүүс тэндээс гоймон дээрээ халуун ус хийж авахыг харах бас сонин үзэгдэл.


Day 1| 07.10

Автобус маань Бээжинд шөнө 03:30-д ирлээ. 12 цаг хэртэй явдаг гэхээр нь түр зогсоод цааш хөдлөх байх гээд хүлээгээд байсан чинь угаасаа л ирчихсэн байсан байв. Шөнө хүрдэг болохоор хүмүүс автобусандаа санаа амар унтаж байгаад өглөө 5–6 цагийн хооронд уван цуван сэрээд тус тусын ачаагаа аваад явдаг юм байна. Өглөө 4:30-н үед 00 орох гээд хайж яваад замын эсрэг талд байх дэлгүүрт ороход бүх лангуунууд нь онгойгоод хөл хөдөлгөөн ихтэй байсан. Нөгөө Abidas, Puna, Hike-н бөөний дэлгүүр юм шиг байгаа юм. Манайхан ингэж эрт ажил төрлөө эхлүүлдэг ч болоосой.

@Muxiyuan Terminal

Бид хэд таван цагийн үед үүргэвчээ үүрээд их алхалтаа эхлүүлсэн. Maps.me-ээ хараад, Тианмений талбайг чиглээд явлаа. 8км зайтай. Цаг дөнгөж 6 болж байгаа ч нар дээр хөөрдгөө хөөрөөд төөнөдгөө төөнөөд байж байв аа.

Somewhere in Beijing.

Гэснээс хаана ямар хоол идэх вэ дээр хамгийн аюулгүй сонголт McDonald’s байх шүү. (Аюулгүй гэдэг нь эрүүл талаасаа биш амт, порц шүү) Би нээрээ 00-д нь үсээ угаачихсан :P. Угаасаа хэн ч намайг ичтэл шэйр хийхгүйгээс хойш, угаасаа фб ч байхгүй юм чинь.


Зам гараад Тианмений талбай, үүү еээс!

Үүдний хэсэгт шалган нэвтрүүлэх төхөөрөмжөөр цүнх, ажилтанд нь паспортоо шалгуулаад оров. Олон нийтийн, үйлчилгээний бүх газар, метроны буудлуудын орох хэсэг гээд хаа сайгүй ийм security check.тэй. Ядаргаатай юм шиг боловч үй олон хүн зорчин өнгөрч байгаа тул ингэж шалгах нь зөв л байх л даа. Гэхдээ л ядаргаатай. Хар мянган хүмүүс нь бүр ч ядаргаатай. Арай л их, ядармаар их.

Zovhon Tuund-n admin shd ene ohin :D

Тианмений талбай дээр энд тэндгүй гэр бүл, аялагчид, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд. Тэндээсээ нүхэн гарцаар гараад “Хориотой
хот” -руу орох хаалга өөд явав.

Хүндэт харуул гэхэд арай биш, дүрэмт хувцастай, оюутан байх гэмээр хүүхдүүд зоонтогны дор хөлсөө бөмбөрүүлээд хөдөлгөөнгүй зогсоостой.

Яг орох үед тасалбар аваагүй болохоор, “Өнөөдөр ямар нэг онцгой өдөр учраас ийм их хүнтэй, тэгээд үнэгүй юм байхдаа” гээд баяссан чинь угаасаа л тийм их хүн байнгын бужигнаж байдаг юм билээ. Манайхан шиг гүзээгээрээ араас түлхэж мойног хуруугаараа хатгаад байхгүй, өөрсдөө учраа олоод зөрөөд юм уу цуваад явчихдаг амар ч улс аа. Үүдний том талбайгаас цааш үнэтэй. Тасалбар 60¥.

Garuud
Хүмүүс тасалбар авах гээд очерлож байна… Драмын театрын билетийн кассанд очерлов…

Хориотой хотын ордон тус бүр өөр өөр музей, галлерэйтэй. Керамик, каллиграф, архитектур, уран зураг, фото зургийн үзэсгэлэн үзсэн юм байна.

Аа энэ би байна, ярвайчаад худ инээж байна.
Гайгүй гарсан хэдэн сэлфигээ дунд нь ингээд хавчуулчий :P

Хориотой хотыг талд нь ортол үзээд цааш явах бяр дуусав. Гарах хаалга нь орохоосоо тусдаа, тэгэхгүй бол тэр 2 их урсгал мөргөлдөөд алийгаа алдах биз. Тэндээсээ гараад баруун тийш 1.3км алхаж яваад гэнэт арай царайлаг, арай залуу, арай загварлаг хүмүүстэй газар ороод ирсэн нь “Wangfujin” худалдааны гудамж байлаа. Тэр хавиар хэсэг ангайж яваад, Бээжинд байрлах байрлуугаа явав. 3 цагаас хойш орохоор Airbnb-р захиалсан байсан юм. Өдрийн 60$ (5уулаа учир хүний 12$) орчим үнэтэй. Airbnb-р host болоод, анх удаа зочин хүлээж авсан нь бид 5 юмсанжээ. Явсны дараа цэвэрхэн түрээслэгчид гэсэн товч review үлдээсэн байсан кк.

#061705

Очихдоо метрогоор 2 дамжиж очив. Метрогоор зорчих үнэ эхний 6км дотор 3¥, дамжиж суухад замаасаа шалтгаалаад +2¥, +3¥ гээд дунджаар 5¥-р явчихна. Билет зарж байгаа хүнд нь очих буудлаа хэлээд үнээ бодуулаад, single ticket буюу 1 удаагийн зорчилтын карт авч болно. Эсвэл автобус, метро аль алинд сууж болох картыг 20¥ + цэнэглэх доод хэмжээ 20¥ гээд 40¥- аар авна. Байрлах байраа олохгүй, яг гадуур нь хэсэг тойрсон. Нэг тийм үнэрлэг газраар :P. (XinLongChan ч билүү тийм нэрийг манай хост LingLong гэж галиглаж өгснөөс бага зэрэг будилсан байх) Яг байраа олоод, хаалганы кодыг нь оруулахад зөв гэсэн утга бүхий ногоон гэрэл асах тэр мэдрэмж үү. Хаалганы код 061705, тэр нь 6-р байрны 17 давхрын 5 тоот. Арай л илэрхий. Байр метроны буудлаасаа 800-д метрийн зайтай, нэлээд зайтай гэсэн үг. Тийм болохоор өмнө нь хүмүүс очиж байгаагүй байх гэж сүүлд бодсон. Бид хэдийн хоолой өвдчихсөн, эмийн сангаас хоолойны эм асуугаад ойлголцох гэж бөөн дохио зангаа.

Google Translate-ээ харуулаад нэмэр алга. Маргааш нь нэг өвөө, эмээгийн зурагтай хоолойны эмний зургийг үзүүлсэн чинь шууд “Аан ок” болсон.

Тэгээд супермаркетаас жоохон хүнс цуглуулав. Цав цагаан гурилан булочка, тэр нь ихэдсэн гэмээр чихэрлэг. Чихэргүй гурилан бүтээгдэхүүн ховор. Сэндвичний талх дараа өөр дэлгүүрээс олсон. Өндөг шарж идсэн чинь нэг тийм сонин цавуулаг. Хэд хоног бүтэн түргэн хоол идсэн хүмүүс сүүлдээ уйдаад шөлтэй устай, гэрийн хоол идмээр ч санагдах шиг. Өдөржин алхаад, хар халуунд урсаж явсаар байтал их ядардаг юм байна. Эхний өдөр нэг иймэрхүү. Дараагийн өдрүүдэд нь ч бас бөөн алхалт, орой нь орж ирээд тас тас үсэрдэг хэмнэлтэй болсон. Би гэрээсээ өөр газар унтаж чаддаггүй, 5, 6 гээд сэрчихсэн байна бла бла гэсэн хүн 9-д арай гэж нүдээ нээх жишээний.

Үргэлжлэл энд байгаа.

)
Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade