

Филиппины SMEAG-д суралцсан түүх
Миний нэр бол Нандин- Эрдэнэ. Гурван сарын өмнө би англи хэл сурж, IELTS өгөхөөр шийдэн Филиппин улсын Сэбү хот дах SMEAG Classic хотхоныг зорьсон юм. Филиппин улс руу аялахад виз шаардлагагүй, үнэ өртөг нь боломжийн тул дажгүй санагдаж байлаа. Урд өмнө нь арван жилд заадаг үндсэн дүрэмнээс өөр зүйлгүй байсан би IELTS гэх нүсэр шалгалтыг давна гэхээс эмээж байлаа.
Филиппинд ирээд төрсөн анхны сэтгэгдэл маань “Ямар халуун юм бэ?” гэсэн бодол л байв. Онгоцны буудлаас буухад сургуулийн маань ажилтан япон эмэгтэй намайг элэгсэг дотноор тосон авсан. Жолооч нь хүртэл ачааг минь аван хаалга онгойлгож өгөөд л үнэхээр найрсаг. Шөнийн Сэбү хотыг ажиглан хэсэг явсны эцэст бид кампусдаа ирлээ. Мөн л хамгаалагч нь инээсээр гарч ирж ачааг минь аваад эргэн тойрныг танилцуулж өрөөнд минь хүргэж өгсөн. Кампусд үнэхээр хүний хэрэгцээнд нийцсэн бүхий л зүйл байсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Хоолны газар, гар бөмбөгийн талбай, gym, угаалгын газар, амарч суух сүүдрэвчнүүд гээд л…
Ингээд л миний Филиппин дэх сурах гэгч ажил эхэлсэн юм.
Хичээлийн эхний өдрөө маш их айдастай байсан. Хэрвээ би юу ч ойлгохгүй бол яанаа? Ангидаа орж чадахгүй бол яах вэ? гэх мэт. Харин бүх зүйл миний айж байсан шиг байгаагүй. Ажилчдых нь найрсаг харилцаа, үргэлж инээж байгааг нь харах надад тайвшрал болсон. Тогооч, үйлчлэгч нар нь хүртэл шүү. Ойлгохгүй зүйл байвал дахин дахин тайлбарлаж, юм асуухад инээмсэглээд л хариулна. Анх ирээд тэдний байнга инээж байдагт нь их гайхаж билээ. Мөн ямар ч түвшинтэй байсан хүн бүрт нээлттэй нь авууштай. Өрөөний хамтрагч маань хүртэл яг л тэдэн шиг үнэхээр эелдэг. Анхны шалгалтан дээрээ сайнгүй оноо авсан ч, долоо хоног бүр авдаг шалгалтан дээрээ бага багаар ахиж байсан. Эхлээд ярихдаа үргэлж гацдаг байсан бол чөлөөтэй ярьж сурч, сонсгол маань ч сайжирч дагаад бусад нь ахисан.
Мэдээж хүний нэгэн чухал хэрэгцээ болох хоол ундны тал дээр ярилтгүй сайн. Өдрийн гурван хоолонд хэрэгтэй бүх зүйл орсон. Жимс, мах, ногоо, шөл гээд л… Бас нэг зүйл нь өглөө бүр өгдөг жимсний шүүс нь намайг нойрноосоо сэрэх шаардлага болдог байсан.
Гадуур гарахад бүх юмных нь үнэ нь Монголынхтой ойролцоо байсан болохоор тооцоон дээр асуудал гараагүй. Нэг онцлог зүйл нь энд аялал жуулчлал үнэхээр хөгжсөн. Дэлгүүр, амралтын газрын ажилчид бүгд англиар ярьж хатан мэт л харьцана.
Хичээлийнх нь хуваариуд их шахуу бас нэг онцлог зүйл нь 1 багш-1 оюутан анги. Энэ ангид хэнээс ч ичиж санаа зоволгүй багшаасаа чадахгүй бүхнээ асууж чадвараа сайжруулж болно. Тэд нар анхааралтай сонсож алдаа гаргавал засаж, шинэ арга, шинэ үгс зааж өгдөг. Бүх анги дотроо air-condition-оор тохижуулагдсан. Бүх зүйлс нь суралцагчдын хүсэл сонирхол, шаардлагад нийцэхээр зохицуулагдсан. Багш, ажилтнууд нь өөрсдийн гэсэн өндөр ёс зүйтэй бөгөөд хэзээ ч зүй бус үйлдэл гаргаж байгаагүй.
Миний анзаарснаар Классик хотхон бусадтайгаа харьцуулахад орчин болоод багш нарын тал дээр илүү санагдсан. Учир нь энд олон орны оюутнууд IELTS-д бэлдэх гэсэн зорилгоор ирдэг. Тиймээс хүмүүс нь аль болгох тухтай байлгах үүднээс бүий л чадлаараа ажилладаг.
Бас нэгэн маш том давуу тал бол энд олон улсын, янз бүрийн насны хүмүүс байдаг. Тэдэнтэй ярилцаж, хэлээ сайжруулангаа, өөр улс орон, соёл, хэл заншил гээд биднийхээс маш өөр ертөнцөд өнгийж болно.
Зарим үед том шалгалт өгөх гэж хичээж байгаа болохоор сэтгэл санаагаар унахад үед багш нар яриаг маань сонсож хэзээд тайтгаруулна. Анх ирэхэд хариуцаж авсан багш маань долоо хоног бүр ирж, хичээл ном, биеийн байдлын тухай асууж үнэтэй зөвлөгөө өгнө.
Ингээд зуны 3 сарыг энд өнгөрөөх хугацаанд маш олон шинэ зүйл үзэж олон орны, олон найзуудтай болсон. Япон, Орос, Солонгос, Таиван, Таиланд, Хятад, Араб, Вьетнам, Казакстан, Армян гээд бүр маш олон үндэстний талаар мэдэж авсан. Ялангуяа Монгол хүн цөөхөн байдаг учраас бүгд л манай улсын талаар сонирхон асууж найз нөхөд болоход бүр ч амархан болгож байсан.
Ингээд явах дөхөөд ирэхэд, багш найз нөхөд гээд бүгд л бэлэг өгч, хамт гадуур гараад л үнэхээр хөөрхөн.
Өөрсдөө хичээхийн хажуугаар бусдын төлөө санаа тавьж байгаа тэдгээр найзуудаасаа би олон зүйл сурсан. Тэдний нөлөөд автаад би ч бас инээж, хичээж сурсан. Хамгийн чухал нь би ирсэн зорилгодоо хүрч чадсан. Долоо хоног бүрийн шалгалтаас болж жинхэнэ шалгалтан дээрээ сандралыг мэдрэлгүй хамгийн сайнаараа, тайван байж чадсан. Басхүү, танил болсон газартаа байсан болохоор үнэхээр тухтай байсан. Би англи хэлээ хурдан хугацаад тухтай орчин, сайн бэлтгэгдсэн багш нар, гайхалтай найз нөхдийнхөө ачаар үнэхээр сайжруулж чадсан.
SMEAG-д би маш олон сайхан дурсамж, сайн найзууд, бас сургамжийг олж авсан. Энэ газарт үнэхээр талархууштай бас магтууштай. Ирээдүйд ч мөн энэ газраар хэзээд бахархаж явна. Бас боломж олдвол дахин нэг зочлоод гарахаас хэзээд татгалзахгүй.
