Хүн бүр өөрийн байхыг хүсч байгаагаараа байдаг болчихвол юу болох бол…

Бид бүгд нийгмийн амьтан. Сэтгэл судлал, философи, улс төрийн философи гээд олон шинжлэх ухааны ойлголтуудад хүн гэдэг амьтныг олон талаас тодорхойлсон байдаг. Энэ удаад хүнийг анатомийн талаас нь биш нийгэм талаас нь бичих гэсэн юм.

Хүний бие физиологи бол дахин давтагдашгүй гайхалтай зүйл гэж боддог. Мөн хүн бүр адилгүй байдаг нь бүр ч ихээр гайхшралыг төрүүлдэг. Дэлхий дээр энэ төрлийн судалгаа шинжилгээ их хийгддэг болхоор өдөр бүр хүний биеийн талаар олон олон шинэ нээлтүүд хийгдсээр байдаг.

Википедиа дээр “Нийгэм гэдэг нь өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсийн нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр юм” гэж тодорхойлсон байна.

Тэгвэл хүн болж төрсөн цагаасаа бид тодорхой түвшинд маш олон удаа ямар нэгэн байдлаар хоорондоо харилцаанд орсоор байдаг. Олуулаа тодорхой хугацаанд хамтдаа аж төрхөд дүрэм журам тогтоож түүнийг дагаж мөрдөх хэрэгцээ гарсан болхоор нийгэм гэдэг нэршил дор тогтолцоог бий болгосон байх.

Энэ бүх харилцаа, нийгэм гэдэг зүйлд баригдахгүйгээр хүн бүр өөрийн хүссэнээрээ амьдардаг байсан бол гээд бодхоор өнөөдрийн дэлхийн хөгжлийн тухай ярих ч хэрэггүй байх. Харин яг өнөөдрөөс эхлээд та өөрөө ямар баймаар байна яг л тэр дүр төрхөөрөө, тэр ааш зангаараа байхад болно гэвэл бидний урьд нь харж байгаагүй хичнээн олох дүр төрх, ааш зан, үйлдэл, хөдөлгөөн илрэх бол….

Жишээ нь та ямар нэгэн өнгөнд илүү дуртай байдаг гэтэл тийм өнгийн хувцасыг ажлын шаардлага, нийгмийн статусаасаа болоод хэзээ ч өмсөх боломжгүй байх явдал хаа нэгтээ байж л байдаг. Магадгүй бүр сансарын нисгэгчийн хувцсанд дуртай нэгэн байхад тэр хувцасыг оллоо ч гэсэн гэртээ хадгалхаас өөрөөр яалтай ч билээ тиймээ. Магадгүй ганцаараа гэртээ байхдаа л өмсөж гангардаг байхдаа.

Нэг удаа бидэнд тийм боломж олголоо гэж төсөөлж үзэх үү…. хугацаа нь нэг сар гэвэл яаж байна … 30 хоног бол ямар нэгэн юмнаас уйдах, эсвэл бүр зуршил болгоход хамгийн тохиромжтой хугацаа гэж тооцдог болхоор.

Өөр дээрээ жишээ болгож бичих санаа төрсөн боловч надад тийм далд хүсэл юу байдаг юм бол гэж бодоод нилээн хэдэн хоног өнгөрлөө … олоогүй л байна.

Яагаад санаанд орж ирэхгүй байгаа юм бол? Төрсөн цагаасаа л энэ нийгэмд амьдарсан хүн болхоор тэр байх… одоогийн байгаа дүр төрх, үзэл бодлоос өөрөөр байж болно гэж төсөөлж үзэж байгаагүй болхоор тэр юм болов уу…

Намайг: энгийн байдаг л хүн … бусдаас ялгарах зүйл байхгүй тийм л хүн гэж хэд хэдэн хүн хэлж байсан. Заримдаа бүр яг тодорхойлход хэцүү гэх ч тохиолдол байсан. Бусдаас онцгой төрсөн хүн гэж байдаг. Энэ дэлхий дээр биднийг гэгээрүүлэх гэж ирсэн гэмээр. Тийм хүн биш л бол хайрцагнаасаа гарч сэтгэж чадахгүй гэж үү… шинжлэх ухаан хурдтай хөгжиж нэг агуу дүгнэлтийг гаргаж ирсэн. Ихэнхи хүн тархиныхаа маш өчүүхэн хэсгийг л ашигладаг зөвхөн унтах, идэх, инээх, уурлах, алхах, гүйх өөр юу байдгийн тээ тэр хэдхэн үйлдэлдээ эргэлддэг. Бидний гайхаж бишрээд байгаа содон нээлтүүдийг хийсэн, бусдаас илүү авьястай тэр хүмүүс тархиныхаа арай илүү хувийг ашигладаг гэсэн. Хамгийн чухал дүгнэлт нь “хүн бүхэнд ийм боломж байдаг” гэдгийг бүр судалж, шинжилж, нотолж баталсан. Тэгвэл намайг тодорхойлоод байгаа тэр “энгийн байдаг л хүн” гэх үг үнэн хэрэгтээ эцсийн тодорхойлолт биш болж таарч байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам, өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа хүн болгон бусдаас онцгойрч, ялгарч, цойлох бүрэн боломжтой. Хүн болгонд төрөлхөөс заяасан авьяс, чадвар гэж байдаг. Тэрийгээ нээж олоод хөгжүүлэх л чухал юм байна. Тэр цагт хайрцагнаасаа гарч сэтгэдэг болдог байхнээ.

Тэгвэл одоо би өөр дээрээ дүгнэлт хийж 30 өдөр надад олдсон зөвхөн өөрийнхөө дотоод хүнээр амьдрах тэр боломжийг оюун санаандаа ашиглах гээд үзий.

Энэ дэлхий дээр байдаг бүх шинжлэх ухаанууд, салбар бүрийн талаар мэдэх гэсэн хэтэрхий сониуч зан, олж мэдсэн зүйлээ бусдад ойлгуулчих юмсан гэсэн агуу их хүсэл … энэ намайг хамгаас илүү тодорхойлж чадах байх. Ийм хүн юу хийдэг байх вэ? мэдээж ардын багш. Багш болох нь миний насан туршийн мөрөөдөл. Одоо ч хэвээрээ. Бага байхаасаа бүхэл бүтэн хоосон анги бий болгож, тэдэндээ хүчээл зааж, дүн тавьж тоглодог байлаа. Ээж ааваасаа авсан мөнгөөрөө журнал худалдан авч. Бүх хүүхдүүдийнхээ нэрийг зохиож бичээд, бүх хичээлээ өөрөө заагаад, дүн тавьдаг уйгагүй, хичээнгүй багш байлаа.

30 өдөр багш болохыг хамгаас их хүсэх юм байна.

Мэдэхгүй зүйлээ хүнд заана гэж байхгүй. Тэгэхээр бүгдийг мэддэг хүндлэл хүлээсэн сайн багш байхыг хүснэ. Өнөөдрийг хүртэл ажил, амьдралдаа мөрдөж ирсэн хамгийн чухал үнэт зүйлийн минь нэг бол “зөвхөн мэддэг зүйлийнхээ тухай ярь, амнаасаа гарсан үг болгоныхоо арыг даадаг, хариуцлага хүлээдэг байх, хийсэн үйлдэл бүр минь буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шиг л байх”.

Их л олон хүнийг загнах болох нь дээ …. хэхэхэ … мэдэхгүй зүйлийнхээ тухай мэддэг юм шиг худал ярьдаг хүмүүсийг үнэн голоосоо үзэн яддаг болхоор тийм нөхөд надтай таарахгүй байсан дээр байх ойрын 30 хоногтоо. Хэлсэн ярьсандаа байж чаддаггүй амнаас нь гарч байгаа үг нь ямар ч үнэ цэнэгүй тийм нөхдүүд бол хамгийн дорд хүмүүс гэж боддог … тэгэхээр бас л холхон байлгах хэрэгтэй болох байх. За үйлдлийн тухайд бол бусдад хэт шүүмжлэлтэй хандахыг зорьдоггүй харин ч яагаад ямар шалтгаанаас ийм үйлдэл хийсийн бол гэж бодоод олж мэдэхийг хүсдэг. Олон хүнд лай болох нь дээ нээх их юм асуугаад хэхэхэ….

Харин хачин ааштай хүмүүсээс холхон байх гэсээр байгаад ганцаараа 30 хоногийн өнгөрөөх вий дээ хэхэ…. ямартай ч та бас бодоод үзээрэй…. ийм сэдвээр бичиж байгаа хирнээ өөрийгөө задалж чадсангүйдээ гэж харамсаж л сууна …

…. за за зүгээр л бодож бас бичиж үзсийн хэхэ

Like what you read? Give Nasaa Naaskaa a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.