Хорвоогийн нэг өдөр
Заримдаа өдөр хоног нэг хэвийн, уйтгартай үргэлжлээд л үргэлжлээд тэгж байгаад л гэнэт ямар нэг юм болно. Гэнэт болдог адал явдлууд байхгүй бол амьдрал утгагүй болох биз. Өөрийнхөө амьдралд тохиолдсон хамгийн их адал явдалтай өдрийнхөө талаар бичмээр санагдаад
2 р курсын оюутан байлаа өвлийн амралт дөхцөн ганц 2 хичээлийн дүн гараагүй их завтай л байсан юмдаг. Иргэний үнэмлэхээ хаяад дахиж авахаар Сүхбаатар дүүрэг рүү явж байвоо. 100 айлаас алхаад 11р хороолол өнгөрч явсан нэг охин урд явж байхаар нь гүйцэж царайг нь харах санаатай алхалтын хурдаа нэмлээ нөгөөх чинь бас хурдаа нэмээд гүйцэгдэхийн биш сүүлдээ бараг спорт алхаагаар алхаад уралдаад байгаамуу хаашаа юм. Арай гэж гүйцэж аваад хальт эргэж харсан нөгөө охин чинь би майжига байна уу гэдийн би ч гайхаад
-айн
-Би майжига байна уу ?
Гайхаад хөл рүү нь харсан нээх майжига юм алгаа зүгээр байна гээд зэрэгцээд алхлаа Баянхонгороос ирсэн МУИС ын оюутан гэдгийг нь мэдэж аваад ойр зуурын юм яриад тэгсгээд МУИС ын 2 ын тэндээс салаад Сүхбаатар дүүргийн тэр хавьд нэг зурагчин орж иргэний үнэмлэхний зураг авахуулах гээд орлоо зурагчин нь бас нэг үе тэнгийн охин байна. Би ч толинд хараад үс мүсээ янзалж байсан (малгай өмсөөд үс бүүр дарагдаад хачин болцон байсын) нөгөө зурагчин охин харж байснаа нааш ир гээд цэцэг усалдаг бололтой ус шүршигчээр толгой норгоод янзалж гарав. Би ч үсчинд байгаа билүү юу билээ гээд тэгж тэгж нэг зураг авахуулаад доор нь регистрийн дугаар бичдэг байсан даа тэгсэн нөгөө зурагчин охин надаас нэг өдрийн л эгч болж таараад бас ойр зуурын юм яриад л сурахын хажуугаар ахынхаа зурагчны газарт ажилладаг сэрүүлэг сургуулийн оюутан охин гэдгийг нь мэдэж аваад зургаа аваад гарлаа. Иргэний үнэмлэхний захиалга өгөхөд харин адал явдалгүй зүгээр өнгөрөв. Хичээлдээ явах санаатай 4 р дэлгүүрийн автобусны буудал дээр бээвийгээд байж байвоо тэгсэн гэнэт энийг барьж байгаач гээд нэг охин тортой юм өгөөд гутлынхаа цахилгаантай ноцолдож гарав. Сүүлдээ би ч доошоо сууцан цахилгааныг оролдож оролдож арай гэж буулгаад цахилгаандаж өгөөд автуус ч ирээд бид 2 нэг автобусанд сууж таараад автобусанд бас ойр зуурын юм яриад МУБИС ын оюутан охин гэдгийг нь мэдэж аваад л надаас нэг буудлын наана буугаад саллаа. Тэр өдөр 3 ын 3 дажгүй охидуудтай таарчаад яагаад дугаарыг нь аваад танилцаж бариагүй юм гэж гайхаж байгаа байх би утсаа иргэний үнэмлэхтэйгээ цуг хаяцан байсын нөгөө 3 нь асуухгүйн байхдаа гэсэн янзтай хараад байдаг. Ядаж байхад нугасаараа салцан Скайтелийн утас кармандаа хийцэн ( утастай юм шиг харагддын хаха) тэгчээд цаасан дээр бичиж авалтай биш салаад салаад л явсан даа зурагчин дээр 2; 3 очсон боловч дахиж тааралдаагүй. Тэгээл сургууль төгстлөө хүнтэй үерхээгүй юмдаг.
