28 насны сүүлийн өдөр

Аяа миний 28 нас Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас. Өдийгөөс 10 жилийн өмнө 18 насныхаа сүүлийн өдөр энэ дууг жинхэнээр нь дуулж байж дээ. Цаг хугацаа бүхнээс хурдан өнгөрсөөр л 10 жил өнгөрчээ. 10 жилийг 2 хувааж авч үзэж болохоор юм байна. Төрсөн өдрөө хүлээдэг, Төрсөн өдрөө битгий болоосой гэж боддог. 25 наснаас хойш гэр бүлээс ирэх хүнтэй суух болж байна уу гэсэн дарамт жил ирэх тусам нэмэгдсээр энэ жилийн цагаан сараар хурцадмал хэлбэрт шилжин бараг аав өөрөө мэдээд бэр гуйна шүү гэсэн сүрдүүлгээр өнгөрлөө. Миний амьдралд үзэсгэлэнтэй хөөрхөн гоё биетэй өхөөрдөм гээд олон бүсгүй байсаан гэхдээ бүгд ямар нэг учир шалтгааны улмаас одоо дэргэд минь байдаггүй. Анзаараад байхад 20 гаран насанд эмэгтэй хүнтэй харьцахдаа их сүрхий хүндэтгэлтэй соёлтой гэнэхэн залуу байжээ би одоо нэг үг хэлэхэд нь дотроо хоёрыг бодож, нэг ааш гаргахад нь 3 ийг бодсоор муу санааны туйл болж дээ. Хүнтэй танилцаад сэтгэлээсээ харилцаж чадахгүй орондоо оруулах хүсэл төрвөл мөрөөдлийнх нь залуугийн дүрд тоглоод хэсэг хугацааны дараа салах замаа хайж байх шиг.

Би хэзээ ийм болчихвоо

Намайг араар тавьсан, хуурсан, намайг гүтгэсэн, намайг ашигласан, намайг хардаж тамласан үзэсгэлэнт, өхөөрдөм гоё биетэй бүсгүйчүүд минь та нарт л хариулт бий байх. Одоо хүнд дурлана гэдэг үлгэр болж зөвхөн ашиг сонирхолын дурлал юм уу хайшаа юм. Харин саяхан нэг бүсгүйтэй танилцлаа (танилцлаа ч юу байхав таньдаг л байсан л даа гэхдээ нээх анзаардаггүй байсын) миний дэргэд тэр өөрийнхөөрөө эрх чөлөөтэй нээлттэй байгаагаараа байж чадаж байна. Би ч бас өөрийнхөөрөө байхаар оролдож эхэллээ ер нь их тухтай байна шүү. Эргэлзээ минь бага багаар тайлагдаж л байна. 30 наснаас өмнө хүнтэй сууж аав ээжийнхээ санааг амраах юмсан. 2017.04.29 Ө.Г

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.