Аз жаргал

Энэ үг маш олон утгатай. Аз гэдэг үг дангаараа хүлээгээгүй ч хүрч ирсэн сайхан тохиол. Харин жаргал гэдэг нь монголоор өөрт төрсөн сайхан зүйлсийн мэдрэмж, Төвөдөөр дуусах, эцэслэх гэсэн утгатай үг юм. Тэгвэл энэ хоёр үг нийлээд илүү хүчирхэг утга илэрхийлдэг. Хүний амьдралын бүхий л сайн сайхан зүйлсийг зөвхөн энэ хоёр үгээр хүүрнэх боломжтой. Тиймээс ч улс орон бүрт хамгийн гэгээлэг, хамгийн сайхан үгнүүдийн тоонд зүй ёсоор энэ хоршоо үг багтдаг билээ. Дэлхийн томоохон улсуудаас АНУ-д happiness, ОХУ-д счастье, ХБНГ улсад gluck зэрэг орон бүрт аз жаргалыг илэрхийлсэн олон олон үгс бий. Хэдий ялгаатай бичигдэж, өөрөөр уншигддаг ч бүгд нэг утгатай. Харин хүн хүний хүслээс хамаараад энэхүү аз жаргалын хэмжүүр ч харилцан адилгүй байдаг.

Аз жаргал гэдэг нь өргөн утгаараа хүний мэдрэмж. Тиймээс аз жаргалыг бусдаас биш өөрөөсөө хайх хэрэгтэй. Учир нь аз жаргал өнгөрсөнд ч ирээдүйд ч тэр байтугай үүрд мөнхөд ч оршин байх боломжгүй. Зөвхөн “яг одоо” цагт мэдэрч болох ховор нандин мэдрэмж юм. Туйлийн аз жаргалд хүрэхийн тулд өдгөө бидэнд ноёлсоор буй сэтгэлийн сөрөг талыг бүтнээр нь өөрчлөх шаардлагатай болж ирнэ. Сэтгэлийн муу зуршил дадал нь дэндүү бат бөх байдаг тул ганц нэгхэн ойлголт хүчин чармайлт төдийхнөөр бус олон талын ойлголт ертөнцийг үзэх үзэл бодол, өөр олон хүчин зүйлсээр сэтгэлийн сөрөг байдал нөлөөлөх хэрэгтэй. Үүний учир нь жаргалтай хүний нүдэнд бүхий л зүйлс сайхан харагддагт оршино. Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай бол дэлхийн бүх хүний 75% аас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та миний бичсэн энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол бичиг үсэг мэддэггүй хоёр миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо цагтаа аз жаргалыг мэдэрч бусдад түгээж зөв энергитэй амьдраарай

nmnvyy
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.