Nomin Tulga-Ochir
4 min readOct 10, 2017

Старт-Ап үндэстэн

Эрмэлзэл дүүрэн мөн дэлхийн хамгийн тэргүүлэгч шинэ санаа үйлдвэрлэгч улсуудын нэг болох Израйл улсын хөгжлийн нууцыг мэдрүүлсэн номыг уншлаа. Өөрт мэдрэгдсэн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцхаар шийдсэн нь энэ юм. Израйлийн дийлэнхи иргэд нь зөвхөн нэг зүйлд. сайн байхаас бусад бүх зүйлд ч мөн жигд сайн байхыг хичээдгийг энэ номноос анзаарч харах болно. Израильчууд туршлага, үзэл, халиац, төлөвшил гээд бүгдийг хар залуугаасаа олж авдаг юм байна. Мөн “Израйлийн энтрепренер шинэ бизнесийн төсөөлөл олсон бол тэр долоо хоногтоо л эхлүүлнэ” энэ бол их давуу тал шүү! Харин манай залуучууд бол шинэ санаа сэдэж сэтгэж чаддаг ч боломжтой цаг үеийг хүлээсээр эрч хүч санаагаа алддаг, энэ харамсалтай тохиолдол маш нийтлэг. Номоос өөрт хамгийн таалагдсан зүйлсээ дурдан танилцуулья.

1. Цэргийн боловсрол: 18 хүрээд цэрэгт явдаг 2–3 жил явдаг улирч. үлдээд 9 жил ч болдог. Алба хаасныхаа дараа их сургуульд элсдэгээрээ дэлхийн аль ч армийг дагуулдаггүй гэнэ шүү. Энэ нь ч зөв байх илүү төлөвшсөн үедээ зөв чиглэлээ сонгон түүндээ илүү тууштай суралцдаг учраас ихэнхидээ 25–26тайдаа их сургуулиа төгсдөг.

Залуу насанд эзэмшүүлдэг цэргийн боловсрол хүнийг ямар нэг үүрэгт ажил гүйцэтгэж байх явцад тохиолдож болох бүх зүйлд бас тохиолдохгүй байх бүх зүйлс бүгдэд нь хариуцлага үүрч сургадаг маш чухал зүйл яалтачгүй мөн. Израйлийн цэрэг армийн гол уламжлал бол бүхэлдээ уламжлалгүй байх юм. Дээд удирдлагаас ерөнхий удирдамж өгнө, бусдыг өөрсдийн хар толгойгоор хийх ёстой. Зарим тохиолдолд дүрэм журмыг бага зэрэг зөрчсөн ч хамаагүй. Дунд тушаалын ажилтнууд ахлах дээд тушаалтнаа зүгээр л нэрээр нь дуудаж харьцах мөн тэд буруу зүйл хийвэл анхааруулж хэлж болно. Энэ нь миний ойлгосннор эрх мэдэл хариуцлага хоёрыг аль болох доод шатанд хүргэх бодлогыг илүү хүчтэй болгож доод тушаалын ажилтныг дээрээс өгсөн удирдамжид шүүмжтэй хандаж, хариу хэлэлцдэг байхыг урамшуулах үүднээс зэрэг дэвийн зарчмыг сулруулах бодлогыг илүүд үзсэн болохоос биш, хүчтэй болоход анхаараагүй байх. Энэ эрс шийдэмгий шийдэл нь үнэхээр зөв санагдсан шүү. Армид байхдаа тэд өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүлэх ёстой, гэхдээ түүнд заавал багаараа хүрэх ёстой гэж суралцдаг( армыг халтуурдаад хаасан болоод байх шиг заримдаа санагддаг) . Тэмцлийн гол уриа нь “ Би түрүүлээд хийе”. Өөрийн биеэр үлгэрлэдэггүй, бусдадаа болон өөртөө урам зориг өгч, цэнэглэж чаддаггүй манлайлагч байх ёсгүй гэж үздэг. Цэргийн алба хааж дууссан хойноо тэд хэрвээ чухал санаа олж чадсан л бол старт-ап компани байгуулах гэдэг ердөө ганц утас цохиод л шийдэх амархан гэнэ.

2. Эмх замбараагүйн зааг

Энэ салбартаа толгой цохидог сэтгэгчид болох Виллиам Баумол, Роберт Литан, Карл Шарм нар ая таатай төгс орчин буюу чанд хатуу дэг журам, эх замбараагүй байдал хоёрын уулзвар , торгон зурвас бөгөөд эндээс л өндөр түвшний дасан зохицол, нарийн түвэгтэй байдал, бүтээлч чанар үүсэн бий болж байдаг гэж үзсэн. Израйл энтрепренерүүдийн олон амжилттай старт-ап компаниудыг яг л ийм орчинд бүтээгээд байгаа нь сонирхлыг минь улам бүр татаад байгаагаа хэлье ээ. Энэ бол үнэхээр үнээн хамгийн наад захын жишээгээр авч үзэхэд би гэрээ замбараагүй байхад нь ямар нэг юм сэдэж хийх эрмэлзэл их төрдөг харин цэвэрлэгээ хийгээд маш цэмцгэр болгосон үед санаа амраад амарчихмаар ч юм болоод байдаг шүү хэхэ яг ч залхуурсандаа биш зүгээр л тийм нөхцөлд бүтээлч сэтгэлгээгээ ашиглах талтай байдаг юм өөрөө яг тийм төрлийн хүн юм шиг байгаа юм хэхэ.

3. Бэрхшээлтэйгээ тулж ажиллах

Израйлийн Амжилтад хүрсэн үйлдвэржилтийн бодлого нь бэрхшээлтэйгээ шууд тулж, түүнийгээ өөрсдийн давуу тал , баялаг болгон хувиргаж чадсанд байгаа юм. Жишээлбэл хаягдал бохир усыг нэг биш бүр хоёр удаа ашигладаг, цөлийг битүү ой мод болтол хөгжүүлсэн ( манайд хэзээ билээ ийм яриа явсан тэгэхэд бүгд шоолоод өнгөрч байсан санагдаж байна) цөлд загас үржүүлсэн гэх мэт үүнийгээ мэдээж тэл өөрсдөө бодож олсон гэнэ. Би хэзээ ч тэгж болдог гэдгийг сонсож байгаагүй гайхалтай бүтээлчээр сэтгэж байгаа юм шүү.

4. Цагаачдын үндэстэн бол энтрепренерүүдийн үндэстэн:

Том өрөө, нарийн бичгийн даргатай, бүх юмаар хангагдсан орчинд байж байгаад нэг өглөө сэрээд л бүх юмаа орхиж юм хийх эрсдэл үүрэх үү? Үгүй харин шинэ газар ирсэн цагаачийн хувьд байдал тэс өөр эсвэл баян байж байгаад юу ч үгүй хоосортлоо дээрэмдүүлсэн бол бас өөр тийм хүмүүс хөдөлдөг. Тэд юу алдахаа бодох биш юу олж чадахаа мэддэг. Чухам энэ л энд байдаг нийт ард түмний хандлага юм. Цагаачид бүхнийг шинээр эхлэхээс халширдаггүй. Тэд төрөлхийн эрсдэл үүрэгчид бололтой. Израйль магадгүй цагаацлалыг нэмэгдүүлэхийг эрэлхийлж байдаг цорын ганц улс ч байж болох юм.

Эцэст дүгнэж хэлэхэд Израйль улс анхнаасаа л хувийн энтрепренерийг дэмжиж байгаагүй харин ч хувийн ашиг сонирхлын тухай ойлголтод дайсагнаж байсаар 1970 оноос ЗГ-н оролцоогүйгээр старт-апуудад хөгжиж түүнийгээ даган Израйль улс мэлхий үсрэлтээр хөгжиж чадсан байна. Бидний хувьд ч мөн залуу үеэ дэмжиж гадагшаа явуулж компани байгуулахад сургахаас л бүс нутгийн тогтвортой байдал ирээдүй шууд хамаарна. Өндөр өсөлттэй энтрепренерлэг эдийн засгийг боомилогч , магадгүй хамгийн том хүчин зүйл бол эмэгтэйчүүдийн байр суурь юм.

Израйлийн хөгжлийн гол үндэс нь эх орноо гэсэн сэтгэлээр аливаа асуудалд хандах, сэдэл тэмүүлэлтэй байх нь энтрепренерүүдийг эрсдэл үүрч, хийж бүтээх урам зоригтой болгож, тэднийг нэгтгэн гагнах хүч болдог байна. Үнэндээ энэ улсыг үүсгэн байгуулагчдын эх оронч үзэл, сэтгэлийн дуудлага, ховор хомсын түмэн бэрхшээл хийгээд зовлон зүдгүүрийг давах гэсэн байнгын ухаан, сониуч зан, цуцалтгүй чанар зэрэг Израйль, жүүдийн түүхтэй язгуураараа холбогдсон олон хүчин зүйлс нийлж нэгдэхээрээ түмэн янзын өнгө төрх холилдсон өнөөгийн Израйлийг тийм их хүчтэй болгож байгаа юм. Бидэнд Израйличуудаас суралцах маш олон зүйл байна шүү…

Энэ ердөө л тэмдэглэл минь шүү та номыг нь уншвал илүү таалагдана байх аа. Номыг нь уншаад үзээрэй гэж зөвлөе 😉