Ийм байдаг билэв үү?


Ийм байдаг билэв үү?

Ийм байдаг билэв үү

Ийм хөнгөн, ийм энгийн

Гэхдээ ийм сэтгэл гижигдэм билэв үү

Мөртүүд минь шүлэгнүүд минь

Миний гэгээхэн далавчнууд минь

Мэлмий тунгалаг УТГА ЗОХИОЛ минь дээ

Ийм байдаг билэв үү? Мартаж орхиж

Уулзаагүй удаж дээ

Учраагүй мөн л удаж

Магад би та нараасаа зугтсан

Манантсан амьдралд илүүг олох гэж явсан

Магад та нар минь надад гомдсон

Мэлмийгээ чилтэл хүлээсэн

Миний буруу

Миний түмэн буруу

Өнгө үзэмж халтар цаас

Өнөөдрийн хоол халтар хувцас бодолд минь үүрэлчихэж

Өнөө цагт харин

Сониуч зан минь багасч

Гэгээн асуултууд минь ууршаа юу даа?

Зүгээр л би том хүн болсон юм болов уу?

Яасан муухай хэрэг вэ

Яасан онцгүй юм бэ

Гэхдээ л би үүрд хүүхэд хэвээрээ шүү,мөртүүд минь

    A.Номинтуяа

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade