“Зөгнөл шиг бодол дотроо төөрнө”

Өөдөөс нь инээмсэглээд нүдрүү нь ширтэж байхдаа юу бодсон юу г ойлгохыг хичээж байсан аа ер санахгүй юм. Ахиад л яг тийм шүү гэх бодол зөгнөл шиг тархин дотор төөрч эргэлдэнэ.

Мөрийг нь дэрлээд хамгийн сүүлийн удаа санаа алдахдаа хүнийг хайрлах сэтгэл надад байж гэж бодно. Гэхдээ хэлэх үг бүр нь Баяртай гэх үгтэй хамт зүрхэнд хүрнэ.

Нэг тийм дулаахан энхрий бүхнийг хэсэгхэн хоромд хэдхэн минутанд мэдрээд мэдрэгдэх мэдрэмж гашуун бүхэнлүү уусан одсон нь “Гагцхүү” хагацал байсан.

Тэд өнгөрсөндөө өөрийгөө байна гэж хүлдэг үнэн хэрэгтэй хэзээ ч хайрыг мэдэрхийг хичээдэггүй. Өнгөрсөндөө байдаг мөртлөө ирээдүйд алхахыг хүсдэг… Энгэрээ задгайлсан хүзүү бүрт шунан дурладаг ….. Эцсийн удаа л шунаад бүх хүсэл унтрана…. Эргэж дүрэлзэж асаж ч мэдэх ч тэр хүсэл агшин зуурт сүүдэрээ аван дэргэдээс холдоно…. Тиймээ аз жаргалыг олоорой гээд нулимсаараа үдээд энгэрийг товчлон өөр хэнд ч боломж үл өгнө….

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.