The Red List

Ойн дунд модон байшин бариад орчлон ертөнцөөс тасаран өглөө орой үдэшийг анзааралгүй зүлгэн дээр хэвтээд зөвхөн тэнгэрийн тухай тийм нэг час улаан бүхний тухай бодолоор тархиа дүүргээд уудам талын өнгө өнгийн цэцэгсийн үнэрээр өөрийгөө чимээд өвдөглөж суугаад дуу аялан ганцаардах юмсан. Өвөл нь зузаахан ноосон цамцандаа шигдээд үүрээр хөвсгөр цасан дээгүүр хөл нүцгэн алхаж таанз эргэж тэнгэр ширтээд тийм нэг хүсэл дундаа тогтоод хүрэн хайрцагтаа савласан хуучны номнуудаасаа дэлгээд халуун цай зуухан дээр буцалгаад хамаг сэтгэлээ амгалан болгоод хачин ихээр баясаж суух юмсан даа. ~!

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.