Найз уу эсвэл сурган хүмүүжүүлэгч догь амьтад уу?
Nov 3 · 2 min read
Амьдралыг ер нь дотны найз нөхөдгүйгээр туулна гэвэл ямар санагдаж байна? Магадгүй нэг ч гэсэн айдас алга болж болох ч мянга мянган сайхан мөчүүдээ алдах байсан биз. Хэн нэгний итгэл даах найз нь байна гэдэг гайхалтай мэдрэмж ч гэлээ заримдаа амаа татаад зөвхөн мэдрэмжээ ашиглах үе ч бас байдаг шүү.
Өнөөдрийг хүртэл маш олон хүнтэй цуг алхаж ирсэн ч эргээд харахад зарим нэг нь алсран холдсоор л байх юм.
Хэн нэгний найз байна гэдэг тийм ч амархан зүйл биш шүү. Ер нь хорвоо дээр амархан мөртлөө амттай аз жаргалыг мэдрүүлдэг зүйлс тун ховор байдаг тийм үү? Магадгүй унтахыг л тооцохгүй бол шүү дээ.
Би ер нь дотны хүмүүсээсээ хэтэрхий их олон зүйл хүсээд байгаа юм уу? Мэдэхгүй их л ганцаардаж байна.
- Бид яагаад зүгээр л ойлгохгүй байгаа ч гэсэн хажууд байгаа хүнийхээ яриаг сонсоод хань болоод сууж чаддаггүй юм бол. Магадгүй зарим үед гунигтай байгаа хэн нэгэнд чиний зөвлөмж, шүүмж аль аль нь хэрэггүй зөвхөн яриаг нь сонсоход л хангалттай байгааг мэдэрч болдоггүй гэж үү?
- Яагаад заавал гуниглаж байгааг нь мэдсээр байж би ч гэсэн урд нь ийм байсан, надад ч бас ийм зүйл тохиолдож байсан гэж өөрийнхөө талаар ярих ёстой юм бэ? Зүгээр л та 2т яг адилхан зүйл тохиолдож байлаа ч мэдрэх мэдрэмж нь өөр, хүлээж авч байгаа сэтгэл зүй нь өөр гэдгийг ойлгож болохгүй юм уу?
- Хэн нэгэн гунигтай, яахаа мэдэхгүй байхад чиний цэцэн цэлмэг үгс сэтгэлийг нь засах юу л бол? Тийм үгсийн оронд зүгээр л чангахан шиг цохиод авбал харин ч уйлах ч юм уу уурлах ч юм уу ямар нэг аргааг бухимдлаа гаргана даа.
- Хэн хэндээ хэрэгтэй үед хажууд нь байгаад сурцгаачих юм сан. Ядаж л мэдэрч үзээгүй зүйлсээ мэдэмхийрээд байхгүйхэн шиг сонсож сурах сан.
