Ochgerel Shik
Sep 6, 2018 · 3 min read

27 нас минь БАЯРТАЙ. . .28 нас минь САЙН УУ. . .

Хэзээ мөдгүй 30 насны босгыг алхах нь дээ. . .гэсэн бодол өдөр бүр толгойд минь яг л Төв талбайн хонхтой цаг шиг л дүн дан гэж үе үе сонордоно.Юу хийж бүтээв ээ, өөрийгөө бүтээж өөртэйгөө уулзаж чадсан уу? гэх мэт дотоод хүнээ хайсан асуултууд хөвөрсөөр…

Их сургуулиа дүүргээд ,ижилхэнтэйгээ аав ээжийнхээ байшинд тусдаа гараад ,анхны хүүхдээ өлгийдөн аваад,аав,ээж.эгч дүү нар минь сайхан асарч өсгөлцсөн жилүүд, ижилхэнтэйгээ хүүхдийн бойтог,шүүр хийж зардаг байсан анхны бизнесийн гараа минь,ижилхэн минь зах дээр бойтгоо зараад ороод ирэхэд халуун хоолоор дулаацуулдаг байсан сайхан үе минь, Unitel гэдэг их айлд хэсэгхэн хугацаанд ажиллаж нийгмийн даатгал бөглүүлсэн үе байсан,нэг зуны бүтэнсайн бүр ууланд алхаж байгалийн өнгө,дуу чимээнд тайтгаран тэнийж өөрийн биеийн чадлыг сорисон зун минь,ингээд байж байтал Хоёрдахь үр минь мэндлэн,удалгүй хоёр талын аав,ээжүүдийн минь тусаар шинэхэн байрны түлхүүр атган авсан өдөр минь,найзын минь ачаар зээл маань 3 хан хоногт л бүтсэнсэн,ижилхнийхээ үгэнд ороод агаарт хотоос зайдуу байр авсандаа өнөөдөр хүүхдүүд минь ханиад бага тусч байгаад баярладаг юм,хамтдаа байхдаа үрчийтлээ инээлдэн баясдаг найзуудтайгаа агаарласан Тэрэлж -хорхог,охиноо Нэгдүгээр ангид оруулж өгчихөөд нүдэндээ багахан баярын нулимстай эргэсэн өглөө,үсгээ сайхан жигд бичихгүй байгаад нь урам хугарч,бухимдсан ээж би , хүүгээ хов хоосон цэцэрлэгт үлдээгээд гайхаж хоцорсон ээж би,хоёр зулзгаа эмээ,өвөө,аниад нь үлдээчихээд гуяа алгаадаад л ижилхэнтэйгээ Кононд явсан оройнууд,хүүхдүүдийнхээ дурсамжтай үйлийг хөтлөн бичиж дараа нь уншихдаа дэвтрээ үнэрлэх шахам,бүүвэйлэх шахам суудаг ээж,ижилхэндээ гомдоод нүдээ бүлцийтэл уйлдаг эмэгтэй,нэг бяцхан үйлдэлд нь ижилхнээрээ бахархан хайрлан эрхлүүлэх эмэгтэй би, арай л удаан ажил хийлгүй ижилхэндээ санхүүгийн тал дээр дэмнэж чадахгүй байна даа гэж бодох. . .энэ мэт олон үйлүүд өрнөсөн жилүүд өнгөрчээ.

Харин 27 насандаа БИ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЖ эхэлсэн гэж хэлж болно.Би зорилгоо хайсан.Би зорилготой болсон.Би зорилгоо бичсэн.Би зорилгоо харж урам авсан.Би зорилгынхоо төлөө хичээж байна.Тэр нь тэгээд юу юм? Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Намайг хөтөлж ,хөдөлгөж байгаа зүйлс минь,хийхийг хүссэн зүйлс минь.

Зорилго бичсэн дэвтрээ өдөр бүр нээж ,өдөр бүр хийх зүйлсээ тэмдэглэж,хийсэн зүйлсээ дарах нь үнэхээр кайфтай.

Аливаа эд,аливаа ажил үйл хүн бүрт өөр өөр цаг хугацаанд ирдэг гэж би боддог.

Харин миний эрин үе энэ жил эхэлсэн мэт надад зөн болон мэдрэгдээд байгаа юм.ХАНГАЛТТАЙ,ОДОО Л ХИЙХ НАС ЧИНЬ,ОДОО Ч ХИЙЖ БҮТЭЭХ ҮЕЛЗЭЛ ЧИНЬ мөн гэж дээрээс хэлээд байна уу,дотроос чигчээд байна уу.Юутай ч энэ дохиогоо мэдрээд түүнийхээ төлөө хөдөлж байгаадаа энэ биендээ баярлаж байна.Эргэн тойрныхондоо ч баярлаж байгаа.

Хамгийн их жаргал минь Аав ээж,эмээ,өвөө минь дэргэд минь амьд сэрүүн байж очиход минь үнсэн үнэрлэх нь дээдийн жаргал минь.

Ижилхэн,хоёр зулзага минь эрүүл саруул,сурах мэрийх үйлэндээ саадгүй сайхан явж байна

Энэ бие би өөрөө Бүх юм нэг л ГОЁ болох гээд байна аа гэдэг эерэг цэнэгээр өөрийгөө дүүргэж байгаадаа баярлаж байна

Сонссон мэдснээ таних ч бай,танихгүй ч бай хэрэгтэй гэсэн хүндээ түгээж чадаж байгаадаа баярлаж байна.

Нийгэм өөрчлөгдөхийг хүлээх бус өөрөө эхлүүлхийг хүснэм.

Насан туршдаа сонирхсон зүйлийнхээ төлөө судалж,уншиж сайхан өтөлнө ,сайхан Чаавка болно гэж бодож байгаа би

МАРГААШ БИ 28 ХҮРНЭ.

    Ochgerel Shik

    Written by

    энэ бол миний л үс ийм байх нь надад гоё гэдэг шиг. . .