Sep 1, 2018 · 1 min read
Саяхан уншсан Moon walking with Einstein гэдэг номыг санагдууллаа. Ер нь бол ой тогтоолтын тухай ном гэхдээ “Хүн урт удаан ч гэсэн баялаг амьдрах хэрэгтэй” гэсэн хэсэг байсан. Заримдаа 1 цаг нь 2 цаг шиг, эсвэл 2 цаг нь 1 цаг шиг өнгөрөх үе байдаг, гэтэл амьдрал ч бас 60 жил нь 30 жил шиг Эсвэл 30 жил амьдарсан ч 60 жил амьдарсан юм шиг байвал яах вэ. Урт удаан амьдрахын утга учир нь бидний туулж өнгөрүүлсэн дурсамж, ой санамжтой илүү холбоотой байдаг юм болов уу. Тиймээс хөгширсөн ч гэсэн дурсч үлдэхээр баялаг амьдралыг бүтээх нь урт удаан амьдрахаас ч илүү үнэ цэнэтэй юм шиг санагдсан :)
