#Хуванцаргүй7хоног (Failed)

Odmaa Byambasuren
Sep 1, 2018 · 2 min read

#Хуванцаргүй7хоног нь Хуванцар сав, гялгар уутны хор уршгийн тухай судалгаа хийж мэдээлэл цуглуулж, өөрсдийн хуванцар сав гялгар уутны хэрэглээг нэг долоо хоног хязгаарлах зорилготой болно. 2018/04/23~2018/04/30

  • 1 өдөр: Долоо хоногийн турш хийж ажлаа хуваан авч, судалгааны чиглэлээ тодорхойлсон. Үүнд Сувдаа хуванцар савны тухай, Одмаа гялгар уутны хэрэглээ ба байгаль орчинд үлдээж буй хор уршгийн тухай судлахаар болсон.
  • 2 өдөр: Орой өрөөндөө ирэхэд өрөөний хүүхэд миний ширээн дээр 2 ширхэг орео ваффл тавьчихсан байсан. Буцааж өгье гэж бодсон ч эвгүй санагдаад авсан. Бас өдөр нь найзтайгаа гадуур хоол идчихээд нарийн боовны газраас амттан авахад нэг удаагийн хуванцар сав, гялгар ууттай ирсэн.
  • 3 өдөр: Энгийн үед гадуур явахдаа уух юм уудаггүй, бас үргэлж халуун саваа авч явдаг болохоор нэг удаагийн цаасан аяга огт хэрэглээгүй. Мөн ойрын үед гялгар уутны оронд даавуун уут хэрэглэж хэвшиж байгаа учраас гялгар уутыг ч бас хэрэглээгүй.
  • Тухайн үедээ Сувдаа бид 2 хоёулаа завгүй байсан болохоор энэ 7 хоногийн туршилт маань амжилтгүй болсон. Ямартай ч доор байгаа гялгар уутны тухай мэдээллийг олж цуглуулсан.

Гялгар уутны хэрэглээ байгаль орчинд ямар хор нөлөөтэй вэ?

  • Австралийн хойд мужийн байгаль орчин хамгаалах албаны хуудас: https://ntepa.nt.gov.au/waste-pollution/plastic-bag-ban/environmental-impacts
  • Далайд орсон гялгар уут буюу дээрээ хоолны үлдэгдэлтэй гялгар уутыг далайн амьтад хоол хэмээн андуурч идсэнээр үхэх нь элбэг байдаг. Гялгар уут идсэн амьтад маш их зовж, амьсгал нь боогдсоны улмаас үхдэг. Хэрвээ амьтад гялгар уутыг бүтнээр нь залгивал хоол боловсруулах чадвараа алдаж, өлсгөлөн болон өвчний улмаас үхдэг юм байна.
  • Номхон далайд байх хуванцар хог хаягдлын хэмжээ нь одоогоор Америкийн Техас мужийг 2 нийлүүлсэнтэй тэнцэхээр их хэмжээнд хүрсэн байгаа.
  • Хэдий даавуун уут нь байгальд ээлтэй ч дор хаяж 100 удаа хэрэглэж байж ашиг нь гардаг байна. Учир нь даавуун торын хийхэд гялгар уутыг үйлдвэрлэхийн тулд зарцуулдгаас 4.5 дахин их эрчим хүч зарцуулагддаг.
  • Цардуулаас гаргаж авсан гялгар уут нь жирийн гялгар уутыг үйлдвэрлэхэд зарцуулагдах эрчим хүчний 1/3-ээр бүтдэг ч байгальд шингэх явцдаа жирийн гялгар уутнаас илүү их CO2 агаарт ялгаруулдаг. Гэхдээ цардуулаас гаргаж авсан уут нь байгальд бүрэн шингэж алга болдог.
  • https://www.onegreenplanet.org/animalsandnature/plastic-bags-short-term-convenience-vs-long-term-sustainability/

    Odmaa Byambasuren

    Written by

    Mongolian | 25 | Peking University | NLP master’s student | Part of #AoG #ЭерэгБолГоё #HHGD #MNSAPKU