• Мартагдах •

Odgerel Ganbayar
Nov 1 · 1 min read

“ Нүдээ аньвал чи харагдана. “ гэж өөртөө хэлээд нүдээ анина. Өөрийгөө олж хараагүй хэр их хугацаа өнгөрөө вэ?

Өнгөрсөн хугацаанд ганц л үнэнтэй нүүр тулж түүнтэйгээ тэмцэлдэж, эвцэлдэж өнгөрөөсөн. Би өөрөө эмэгтэй хүн атал эмэгтэй хүн таныг биширч бас өрөвдөж хайрлана.

Цаг хугацаа урссаар л. Өөр хаа нэгтээ өөрийн зовлонгоо нуух гэсэн хэн нэгэн бас л самгардаж яваа байхдаа.


Бодол төсөөлөл дундаа эргэлдсээр үлдсэн амьдралаа өнгөрүүлэх юм шиг санагдах боллоо. Орой болгон ямар нэгэн болоогүй түүхийг сонгож аваад болсон мэтээр ургуулан бодож, бүр ярьчихсан байж байдаг.

Амьдрал чинь жаргалтай биш байна уу? гэж үү? Жаргалтай, миний амьдрал жаргалтай. Гэхдээ амьдрал маань намайг дэндүү мартаад тоохгүй өнгөрөөгөөд байх шиг. Эсвэл би тоохгүй байгаа нь юм болов уу. . .


Олон сар, жилийн хугацаанд дандаа биш ч хааяа сэтгэл зовоодог дурсамжууд олон бий. Тэр дурсамжууд дунд эргээд очмоор үеүд бас олон бий.

Ингээд харахлаар би өнгөрсөндөө амьдардаг, одоо байгаадаа жаргалтай нэгэн болж дүр эсгэдэг дүр эсгэгч бололтой. . .


Үй зайгүй найз ч байхгүй, үеэ өнгөрөөсөн хуучны хувцаснууд маань ч таарахгүй, ээжийн хувцасаар гангарч гарч орсоор үүдний дэлгүүр л хүрдэг боллоо.

Гандаж гундах гэдэг үг надад зохиод байгаа юм шиг харагдах атлаа би зохицохгүй байхтай бас тэмцэлдсээр. . .

Сэтгэлийг онгойлгох хэн нэгэн хэрэгтэй байтал тэд өөдөөс тоглоом шоглоом болгоно. Итгэлийг даах хэн нэгэн хэрэгтэй байтал эцэс төгсгөлгүй нураана.

Мартагдах шахам амьдарч байгаагаа ямар нэгэн сэтгэл гутралд орчихоод ганцаардсандаа биш тойрон хүрээлж байгаа бүх зүйлээс бас хүмүүсээс өдөр бүр мэдэрсээр. . .

    Odgerel Ganbayar

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade