Ажлын орчны ирээдүй (Co-working space in Mongolia)

Сүүлийн үед гарааны бизнес үүсгэх, энтрепренер болох нь хувь хүний мэргэжлийн бодит сонголтуудын нэг болсон байгаа. Үүнийгээ дагаад олон залуус хэрэглэгчийн өмнө тулгарч буй бодит асуудлыг илрүүлэн олж түүн дээрээ суурилан шинэ шийдэл санаачлан бүтээгдэхүүн гаргаж өөрийн гарааны бизнесийг бие болгож байна. Энэ бүтэц нь өөрөө бүтээлч сэтгэхүй, хөрвөх чадвар, хурд шаарддаг болохоор ийм төрлийн сэтгэхүйг бойжуулсан ажлын орчин бас хүрээлэнг шаарддаг. Мөн уламжлалт бизнестэй харьцуулахад гарааны бизнесүүд нь өөрөө санхүүжилт нийт ажиллах хүчний хэмжээ, ирээдүйн тогтворгүй байдлаас шалтгаалан уян хатан дэд бүтцийг шаарддаг.

Oko D Live Facebook

Гарааны бизнес нь технологи ашиглан маш цөөн хүнтэй, маш хурдтайгаар том бүтцийг үүсгэдгээрээ онцлогтой.

Ийм ч болохоор бид 9 сарын 5-нд Улаанбаатар хотноо WorkCentral Mongolia гэх цоо шинэ Co-working space-г нээхээр боллоо. WorkCentral Mongolia нь Сингапур болон Монголын хөрөнгө оруулагч нартай хамтран Сингапурын WorkCentral брэндийн салбарыг Улаанбаатар хотноо Монголын гарааны бизнесүүдийн ажилтанд хүрэх төв болгон нээж байна.

WorkCentral Mongolia нь манай багийн хувьд үүсгэж буй 3 дахь co-working space бөгөөд бид энэ удаа олон орны зөвлөхүүдтэй хамтран co-working space-нь орчны судалж цогц хэлбэрээр энэ төвийг нээж байгаа

Биет орчин нэг хэсэг нь боловч амжилттай co-working space-н илүү чухал зүйл нь хүрээлэл /COMMUNTIY/ юм. Тэгвэл яах аргагүй бид энэ хүрээллийг сүүлийн 6 жил CoIn, Startup Mongolia, WEM-тэй хамтран бие болгосон билээ. 6 жилийн хугацаанд үүсгэсэн дэд бүтцийг ашиглан WorkCentral Mongolia-г нь Монголын гараан бизнесийн экосистем, энтрепренершипийн төв болгохоор бүх талуудыг хооронд нь нэгтгэх, мөргөлдүүлэх замаар Монгол шинэ амжилтын түүхүүдийг гаргахад туслах, шинэ баялаг үүсгэх зорилгоор ажиллах болно.

Гарааны бизнес, энтрепренер, жижиг дунд үйлдвэрлэл, корпорацын инновацуудад зориулсан оффисын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон ажлын шинэ орчин үүсгэхийн төлөө манай багийнхан ажиллах болно.

WorkCentral Mongolia зүгээс зөвхөн гарааны бизнесүүд бус хувь хүн албан байгууллагууд болон брендүүдтэй хамтран ажиллахад нээлттэй байгаа учир бидэнтэй холбогдоорой.

Бүгдэд нь ажлын амжилт.

Баярлалаа

Oko+Seegii

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.