Намайг нам цохиод унага

Oko D Speaking at the Corporate Innovation Day in Bangkok, Thailand

Өнөөдрийн нийтлэлийг цөөн үгээр хэлэхэд энтрепренер байна гэдэг нь мятаршгүй нэгэн байх ёстой бөгөөд хэрэв та мятаршгүй нэгэн биш бол хэрхэн болох талаар өгүүлэх болно.

Компани байгуулахад хийгдэх шаардлагатай хамгийн чухал, хамгийн хэцүү ажлын нэг нь борлуулалт гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэрэв та өмнө нь борлуулалт хийж байсан туршлагатай бол маш хэцүү (борлуулалт хийх явцад таны санал болгосон зүйлээс 10 хүний 9 нь татгалздаг) зүйл гэдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хэдий хэцүү ч шантралгүй зүтгэж, үгүй гэх хариулт болгоны эсрэг мятаршгүй зогсож чадсаны эцэст хангалттай хэмжээний борлуулалтыг хийдэг.

Гэтэл гарааны бизнес үүсгэж байгаа нөхцөлд та зөвхөн бэлэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах бус хэрэглэгчийн асуудлыг шийдсэн шинэ бараа бүтээгдэхүүн үүсгэж цаашлаад түүнийгээ борлуулах, хөрөнгө босгох гэх мэт боломжгүй шахуу ажлуудыг гүйцэлдүүлэхэд шантрах шалтгаан өдөр бүр гарч ирдэг. Энэ болгоноос хархад амжилттай яваа авьяаслаг үүсгэн байгуулагчид асуудалтай нүүр тулах үед тэднээс мятаршгүй, тогтвортой, тууштай байдал ажиглагддаг. Харамсалтай нь энэ тууштай, мятаршгүй байдал нь хүн бүрд байгалиасаа заяадаггүй. Гэхдээ үүнийг бид сурч болдог зан чанар юм.

“Xэн ч бай дахин дахин үгүй гэдэг хариултыг сонссон ч гэсэн бууж өгөлгүй тууштай зүтгэсний эцэст аливаа зүйлийн үр дүнг үзэж, амжилт гаргах цаашлаад мятаршгүй байдлыг өөртөө бие болгох боломжтой”

Тэгэхээр мятаршгүй нэгэн болохын тулд зорилготойгоор бэлдэж болно. Одоогийн байдлаар мятаршгүй болгох сургалт курс цөөн болохоор бид өөрсдөө учрыг нь олох хэрэгтэй. Энэ дэлхий дээл амьдар ч буй бүх хүн өөр өөр харилцан адилгүй болохоор таныг мятаршгүй болгох арга хэн нэгнээс өөр байж болох юм. Та өөрт тохирсон аргийг энгийн аргийг олох хэрэгтэй. Жишээ нь өөрийн хамгийн муу спортоор тоглох, албаар маш хэцүү боломжгүй шахуу зүйлийг борлуулах, танихгүй хүнтэй утсаар холбогдон ямар нэг зүйл зарах эсвэл ямар нэг зүйл гуйгаад зөвшөөрүүлэх өөрийг тань тоохгүй гэж бодож байгаа эмэгтэйг болзоонд урих гэх мэтээр. Та дээрх болон бусад аргийг ашигласнаар өөрийн тухлаг бүсээс гарч тавгүй нөхцөл байдалд орж, үгүй гэх хариултыг удаа дараалан сонссоноор өөрийн тархин дахь шантрал гэдэг зүйлээ бага багаар ялан дийлж өөрийгөө мятаршгүй нэгэн болгож болох юм.

Намайг нам цохиод унага, унагах тусам би эвлэрэнгүй үзэлтэн болоод эргэн ирж богино хугацааны ялагдалд сэтгэлээр унахгүй урт хугцанааыхаа зорилгын төлөө тууштай дайрахад бэлтгэгдэх болно.

Амжилт

Oko + Seegii