Санхүүжилт босголоо тоглоом дуусчихвуу

Сүүлийн үед томоохон гарааны бизнесүүдийн босгож байгаа хөрөнгө оруулалт олон нийтэд шууд хүрдэг мөн үнэлгээн дээр сурилсaн модель болсноос шалтгаалан шинэхэн энтрепренерүүд гарааны бизнесийн гол зорилгыг мөнгө босгох гэж хардаг цаг болсон байна. Бодит байдал нь гарааны бизнес үүсгэнэ гэдэг нь тогтвортой ашиг орлоготой бодит үнэ цэнэ үүсгэж байгаа бизнесийг үүсгэх гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл хөрөнгө оруулагчдаас мөнгө босгоно гэдэг нь бизнес үүсгэхэд хүргэх нэг л алхам юм.

Санхүүжилт босгоно гэдэг нь эцсийн зогсоол бус зорилгодоо хүрэх хөшүүргүүдийн л нэг юм.
Oko D, Launch of Workcentral Mongolia Coworking for Mongolian Startups

Хэрвээ өөрийн тань суурь бизнес хөрөнгө оруулалт шаардахгүйгээр борлуулалтруу орох боломжтой бол аль болох хөрөнгө оруулалт татахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт авна гэдэг нь зээлийн болон хувьцааны аргаар өөрийн бизнесийн тодорхой хувийг бусдад өгч байгаа учраас бас ч тийм хүсэх зүйл биш. Урт хугацаандаа энэ шийдвэр нь ямар үр дүнд хүргэхийг сайн бодох хэрэгтэй! Ямар ч тохиолдолд бизнесээ эхэлж байх үед олон шалтгаанаас болоод компанийнхаа бүрэн удирдлагыг авч үлдэх нь давуу талтай. Мэдээж бас та ганцаархнаа гарааны бизнес босгохгүй гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэнээс санхүүжилт авах хэнтэй нэг оронд орж байгаа нь маш чухал том нөлөө үзүүлнэ. Хөрөнгө оруулалт гэдгийг ухаалаг мөнгө гэж ярьдаг. Зөвхөн мөнгө өгөөд зогсохгүй холбоо сүлбээ зарим тохиолдолд зөвлөгөө хүртэл өгөх нь бий.

Workcentral Mongolia

Бид саяхан Workcentral Mongolia дээр санхүүжилт босгохдоо зөв хөрөнгө оруулагчидтайгаа урт хугацааны зорилгодоо санал нийлж, ажиллах арга барил нь зөв тохирон мөн харилцан аль аль талдаа үнэ цэнэтэй байсан учраас хамтарч ажиллахаар болсон. Энэ тохиолдолд бид босгосон санхүүжилтээ ашиглаж coworking space төвийнхөө суурийг босгож чадсан байгаа. Гэвч бидний хувьд Сингапур болон Монголоос хөрөнгө оруулалт босгосон нь бизнесийн хамгийн эхний алхмуудын нэг гэж харж байна. Одоо л бидний бодит ажил эхэлж байна

Өөрийн саналаа хуваалцаарай.

Oko+ Seegii

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.