Эндээс хамтдаа суралцая!

Сингапурт 300 оролцогчтой Startup Weekend Mega үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулла. Энэ үйл ажиллагаанд Сингапурын сангийн сайд нээлтийн үг хэлж, парламентийн гишүүн урмын үгээр хаалт хийж, томоохон хөрөнгө оруулагчид ирж мэнтор болон шүүгч хийж оролцлоо. Манай гол дэмжигч байгууллага нь Сингапурын баялгийн сан GIC байлаа. Мөн үйл ажиллагаа дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох National University of Singaporeдээр боллоо.

Энгийн ийм үйл ажиллагаа гарааны бизнесийн экосистем бүрдүүлэх үндэсний хөдөлгөөнд хэрхэн үнэ цэнэ болдгийн тод жишээ байлаа. Экосистемийг бүрдүүлэгч бүх түлхүүр хүмүүс болонбайгуулагууд хамтран ажиллах хэрэгцээг ойлгон нэг далбаан доор амралтын өдрөөр нэгдлээ. Ийм том зорилго нь өөрөө олон шатны(боловсрол олгох, нийгэмд ойлгуулах, хөрөнгө төтөх, инкубатор ажилуулах, их сургуулиуд дээрх мэдлэгийг зах зээлд нэвтрүүлэх гэх мэт…) урт хугацааны тэвчээртэй уялдаа холбоо бодлого/хэрэгжүүлэлт шаарддаг билээ.

Artificial Intelligence, Blockchain, эрүүл мэндийн шийдэл, боловсрол гээд бүхэл салбарыг хамарсан Startup санаа уралдсан Сингапурт болсон хамгийн том Techstars Startup Weekend маань боллоо.

Мөн үүнд Нийт 4 монгол оролцогч байсан. 2 нь шилдэг 12 багт шалгарч, манай Дэмбээ маань Mediwhere багтайгаа 2-р байранд орсон

Бид ч ийм жэмжээний алхмууд – үр дэнг Монголдоо илүү олон болгохын төлөө ажиллаж байна

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.