Хөрөнгө оруулагчтай харьцах нууц

Өмнөх нийтлэлээрээ хөрөнгө оруулалт гэдэг нь бизнесээ өсгөх, хурдасгах, томруулах алхмуудын нэг гэж ярьсан байгаа. Хөрөнгө оруулалт нь бид бүхний бизнест хийх хэрэгтэй алхмуудын нэг нь зайлшгүй мөн. Тэгвэл бидний нэг ойлгох ёстой зүйл хөрөнгө оруулалт авахдаа хэнээс авдгаа санах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид гэдэг нь бидэнтэй адил хүмүүс байдаг. Зарим нэг нь хувийн мөнгөнөөсөө зарим нь нэг зохион байгуулалттай байгууллагын мөнгөнөөс оруулж байгаа ч хөрөнгө оруулалтын шийдвэр нь хувь хүний зүгээс гарна гэдгийг мартаж болохгүй. Angel Investor буюу хувь хүмүүс нь ихэвчлэн өөрсдийн итгэл үнэмшил эмоци дээр суурилан шийдвэр гаргадаг бол зохион байгуулалттай Venture fund, Private Equity бусад сангуудын хувь тодорхой нэг шалгуурууд болон хөрөнгө оруулалтын философи дээр суурилан хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргадаг.

Shark Tank Mongolia-тухай миний бодол!

Гэхдээ дахин дурдахад энэ бүх шалгуур философи,тухайн компанид хөрөнгө оруулах өгөөжийг тухайн шийдвэр гаргаж буй хувь хүний өөрийн итгэл үнэмшил, туршлага, эмоци дээр суурилан өөрийн харах өнцгөөс дүгнэж байгаа.

Тийм ч утгаараа хөрөнгө оруулалт босгох процесс нь хүний хоорондын харьцаа гэдгийг гарааны бизнесүүд болон хүмүүс мартаж болохгүй.

Хөрөнгө оруулалт босгох гэдэг нь хувь хүнтэй тулж харьцан өөрийгөө ойлгуулж, урт хугацаандаа ашиг сонирхол үзэл боодлоороо нийцэж бизнесийнхээ талаар итгэл үнэмшлийг үүсгэх алхмууд явагдана.

Энэ болгонд ямар ч хүн итгэл найдвар үүссэн ажиллахад асуудалгүй хүнтэйгээ хамтран ажиллах сонирхолтой байдаг. Хэдий мэдлэг чадвартай ч бусадтай ажиллаж хүнтэй харилцаж чаддаггүй буруу зорилготой буруу бодолтой хүнтэй ажиллахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Эцэст нь хэлэх гээд байгаа гол санаа нь хөрөнгө оруулалт авахад компанийн зүгээс олон зүйл бэлдэх, их ажил хийхийг шаарддаг болов ч нөгөө талд нь хөрөнгө оруулалт босгох гэдэг нь хувь хүний харилцаан дээр суурилж байгаа гэдгийг сануулах гэсэн юмаа.

Та бүхэн саналаа хэлээрэй.

Баярлалаа.

Oko + Seegii

Like what you read? Give Oko D a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.