ШИНЭ АПП: BENZEEN — МЭРГЭЖЛИЙН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭНЭ!

Энтрепренер байна гэдэг нэг талын баатарлаг, нөгөө талын зовлонтой ажил. Шинэ санаа хэрэгжүүлж, ажлын байр бий болгож байгаа ч мэдэхгүй, чадахгүй зүйлтэй их тулгарч, бүтэлгүйтлийн ирмэг дээр арай ядан тогтоно. Тэгвэл хэсэг залуус Benzeen нэртэй аппликэйшнээр дамжуулан гарааны бизнесүүд, энтрепренерүүдэд тулгардаг олон асуудлын шийдлийг санал болгож байна. Benzeen бол шилдэг менторуудтай хамгийн хялбар аргаар холбогдох боломжийг олгох апп юм. Өнөөдөр энэ апп бета хувилбараа манай сайтаар дамжуулан өнөөдөр нээлтээ хийж байгааг дуулгахад бид баяртай байна.

benzeen апп нь ѳнѳѳдѳр unread.today багтай хамтран албан ёсны beta launch -аа зарлаж байгаадаа баяртай байна.

Яг одоо бета хувилбарт байгаа гэдгээс өөр өөлөх зүйл үнэндээ алга. Та өөрсдийнх нь вэбсайтаар дамжин нэвтэрч, имэйл хаягаа бүртгүүлснээр бета хувилбарыг хэрэглэх, үндсэн апп гарангуут шуурхай мэдээлэл хүлээн авах боломж бүрдэнэ. App Store, Google Play-д 2 сар орчмын дараа орох байх хэмээн хөгжүүлэгчид хэлж байна.

Like what you read? Give Oko D a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.