Monday Motivation: Чи хүссэнээ хийж байна уу эсвэл хүмүүс хэлсэн болохоор л уу?

Oko Khosbayar
Sep 3, 2018 · 2 min read
“macro photography of person wrapped with clear plastic bag” by Cristian Newman on Unsplash

Өөрийгөө нэг сонсоод үзээч. Одоо байгаа нөхцөл байдлаа нэг бодоод үз. Өнгөрсөн хугацаанд чи үнэхээр өөрийн хүссэнээ хийж амьдарч чадсан уу. Эсвэл эцэг эх, найз хэн нэгэн хэлсэн болохоор тэдний үгийг сонсож, тэдэнд таалагдах гэж амьдарч ирсэн үү?

Тэднийг гомдоохгүйн тулд эсвэл тэд буруу хэлнэ гэж байхгүй хэмээн өөрийгөө хохироож бусдыг нэгт тавьсаар ирсэн юм биш биз дээ? Амьдрал чинь өрөвдөлтэй санагдаж, одоо яг яахаа мэдэхгүй, гацчихсан уу? Оройтоогүй ээ. Одоо өөртөө шударга ханд, битгий өөрийгөө хуур. Хүссэнээ хий. Чи өөрөө өөрийнхөө л аз жаргалыг бий болгож чадна. Бусдын зөвлөгөө, зааварчилгаа чамд хэрэггүй. Яагаад гэвэл хүн бүр өөрийн замаар явах учиртай. Чамтай нэг зам туулах хүн байхгүй. Иймд бусдаас хамааралтай байж, тэднийхээр амьдрах хэрэггүй.


Эцсийн мөчид бүх зүйл дуусах үед та тэднийг буруутгах ч, тэд хариуцлага хүлээхгүй. Ойлгохгүй бол, зүгээр л тэднийг орхи. Тэдэнд ойлгогдох гэж цагаа үрэх хэрэггүй. Цаг хугацааны шалгарлаар тэртээ тэргүй бүгд мэдэгдэнэ.

Ихэнх хүмүүс өөрсдөө ч мөрөөдлөөрөө амьдраагүй байж хүүхдийнхээ мөрөөдлийг баллаж тэдэнд ингэ, тэг гэж зааж зөвлөх юм. Өөрөө чадаагүй байж яаж бусдад зөвлөнө вэ?

Аливаад тууштай ханддаггүй байдал чинь, хүсэл мөрөөдлийнхөө төлөө биш мөнгөний төлөө хөдөлмөрлөж байгаа чинь таалагдахгүй байвал одоо зогсоо. Ойлгохгүй, санаа бодол нийлэхгүй хүмүүсээс холдож шинээр амьдарч эхэл. Та хэнд ч өргүй, мөн хэн ч танд аливааг хийж өгөх хариуцлага үүрээгүй. Өөрийнхөө төлөө өөрөө л хичээх цаг үе.


Чиний юу хийж бүтээсэн, хэн байсан чинь л дурсагдах болохоос хэн байж болох байсан, юу хийж болох байсан зэрэг хэнд ч хамаагүй. Өөрийнхөө төлөө зүтгэж, явж, хичээж чадсан нь ялагч болж амжилтанд хүрч, бусдад үнэлэгддэг.

Юу ч хийхгүй байгаа хүн л бусдад шүүмжлүүлдэггүй. Хийж байгаа, хичээж байгаа нэгнийг байнга л шүүмж, илүү үг, атаархал дагадаг. Иймд айдсаа мэдрээд, шүүмжлүүлээд, алдаад, унаад, уйлаад, зовоод, босоод тэгээд хүссэн зүйлээ, дотроо удаан хадгалсан мэдэрч буй зүйлээ хий.

Шинэ долоо хоногийн мэнд ❤.

    Written by

    My stories are to #inspire you.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade