Стивен Кинг “Амьд үлдэхийг хэссэн хүн ” номын тэмдэглэл

Хүн ер нь хэр их өвчин гэмтлийн шок дааж чадах вэ? Энэ асуултын хариулт нь өөрөө асуулт. Өвчтөн хэр их амьд үлдэхийг хүсч байна вэ?
Та хэр амжилттай байж чадах вэ?
Та хэр их аз жаргалтай байхыг хүсэж байна?
Хариулт мөн л дээрх асуулт..
Ойрдоо их бодож байгаа зүйл дахиад л бодогдсон. Амьдрал бол жижиг деталиудын нийлбэр. Хоол, агаар, нойр бол суурь тэд байхгүй бол би чи байхгүй. Чухал биш юм шиг харагддаг хэрнээ хамгийн чухал зүйлүүд.
Гол дүр Ричард Пайн бол өөртөө их хайртай. Амиа бодсон хүн. Тэр нь ч зохиолын эхлэлд ээж аавынхаа тухай бодож буйд анзаарагдана.
Өөртөө хайртай хүн яагаад өөрийгөө иднэ гэж? та бас ингэж бодож байгаа байх.
Бүүр мөч мөчөөрөө эхээд хөл гэмтсэн хөлөө дараа нь зүгээр хөлөө гараа тайрч тайрахдаа бүүр шүлсээ гойжуулж ……
Бодоход хүн бол царай зүс бие хаа биш хүн бол зүгээр л бодол сэтгэл ухаан. Тэгэхээр чиний ямар хүн бэ? гэдэг чинь чиний юу бодож юу сэтгэж байгаа хэр ухаантайгаас чинь шууд шалтгаална. Харамсалтай нь энд нүд хуурах өнгө их тэдгээрийг харахад хэцүү юм.
Өөрийгөө хайрлах халамжлах нь тэдгээрийг хайрлахыг хэлэх байх эхлээд. Даанч ходоодоо өлсөж байгааг мэддэг ч тархиа сэтгэлээ ухаанаа өлсөж байгааг ихэнхи нь анзаардаггүй…..
