BOOK OF THE DAY: Алхимич

Урам зориг хайрласан, сэтгэлд минь асах галыг өрдөж улам бүр дүрэлзүүлсэн сайхан ном байлаа. Унших юмсан гэж их л бодож явсан, уншаад дуусчихсаны дараа сэтгэгдэл өндөр байна.

Хүсэл мөрөөдөл, амьдралын утга учир, аз жаргалыг хайж мянган замыг гаталлаа ч бүхний хариулт нь яг “энд”, бидний дотоодод л бий ажээ. Зүрх сэтгэлийн дуудлагаа сонсож зөвхөн өөрийн замаар л энэ амьдралыг туучих хэрэгтэй. Хаашаа явахаа мэддэг хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг. Үүнийг энэ номонд арай өөрөөр “ямар нэг зүйлийг хүн чин сэтгэлээсээ хүссэн үед орчлон тэр чигээрээ чиний хүслийг биелэхэд туслах болно”.

Танил эгч маань “энэ номыг эргэлтийн үе дээрээ уншиж билээ. Тус болсон. Чиний насан дээр л байсан байх” гэж билээ. Тийм ээ би ч бас үүнийг эргэлтийн үе дээрээ уншиж “би одоо аль зүгт алхах вэ” гэдэг эргэлзээгээ тайлж өөртөө улам итгэлтэй болж, урам зориг хүсэл тэмүүлэл минь цээжин дотроо багтаж ядаж байх шиг. Хорвоо надад замаа нээж, яг миний мөрөөдөж байсан тэдгээр зүйлийг өмнө минь дэлгэсэн мэт санагдана. Хоньчин хүү Сантиаго эрдэнэс хайж алс холын цац суваргад хүрэхээр явахдаа олон адал явдалтай учирч эцэстээ жинхэнэ эрдэнэ дотор нь байсныг, хорвоогийн гайхамшиг өөрөө гэдгийг мэдэрдэг шиг… Энэ ном надад өөрийг минь өөрт минь өглөө.

Алхими бол аливаа зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан. Сантиаго хүн өдөр бүр Алхимийг амьдралдаа нээж чадах юм байна гэж боддог шиг, бид өдөр бүр аливаа зүйлийн мөн чанар, утга агуулга, санааг бүрэн нээж урам зоригоор дүүрэн амьдрах боломжтой….

#bookoftheday #alchimest #inspireme

Like what you read? Give OrchlonDiaries a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.