Намрын амт ба Pumpkin Spice
Намар цаг. . .
Хаашаа ч харсан эл хуль. Хэдхэн шаргал навчис гудманд хөглөрнө. Хүний сэтгэл ч түүнийг дагаад эл хуль хоосон болдог юм шиг надад санагддаг юм. Чухам таньд ямар мэдрэмж төрдөгийг би тааж мэдэхгүй ч надад төрдөг тэр мэдрэмжүүдийг таньтай хуваалцмаар байна.
Хэн ч байхгүй ойн цоорхойд, эвсэл нуурын эргийг тольдон үлдсэн хэдхэн зэсэг дунд өөрийн гараар чанасан кофе, халуун цай, эсвэл хулууны үүрмэгтэй зөөлөн амттай латте (энэ кофе надад намрыг аяганд хийгээд амталж буй мэт мэдрэмж төрүүлдэг) уунгаа, дуртай дуугаа сонсох нь миний өөрөө өөртэйгөө хийх хамгийн сайхан бясалгал төдийгүй хамгийн дуртай болзоо минь билээ. Хөгжим гэгч хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг. Тэр бидэнтэй баяр гуниг бүхий л агшинг хуваалцахад бэлэн мөнх настай хосгүй ганц бодгаль мөн. Миний мэдрэмжийг таньд хүргэе.
1. Affection — Cigarettes After Sex
2. Charlotte Cardin — Faufile
Энэ дуунд онц гойд дурлаж байгаа. Мөн франц хэл сурах хүсэл өдөөсөн байдаг юм. Энэ дууг би өдөрт мааш олн сонсдог.
3. Bratia Stereo — Ayayay (ft. Tony Tonite)
4. The Carpenters — Yesterday Once More
Миний сонсох дууны листэнд хамгийн түрүүнд багтдаг хамгийн дуртай дуу маань. Нар жаргах агшинг энэ дуугүйгээр би төсөөлдөггүй.
5. Fool’s Garden — Lemon Tree
6. Haux — Seaside
Далайн эрэг, амгалан тайван мэдрэмжийг надад энэ дуу харамгүй өгдөг.
7. Simply Falling — Iyeoka
Саяхан дурлачихаад цаанаасаа л нэг инээмсэглэл тодроод гэрэлт гудамжаар ганцаараа алхмаар. Тийм гоё.
8. Imagine — John Lennon and The Plastic Ono Band
9. Loma — Black Willow
Би энэ дуунаас өрнө дорнын хөгжмийг нэг аялгууд базсан мэт мэдрэмж авдаг. Өвөрмөц цаанаа л нэг гж юм байгаад байх шиг санагдаад байдаг юм.
10. Lykke Li — Better alone
Энгийн гэхдээ онцгой. Дууны утга санаанд би зүрх сэтгэлээ өгчихсөн.
11. PATRICK JOSEPH — Setting Sun
Хэрвээ би кино найруулагч байсан бол бүх киноныхоо аз жаргалтай төгсгөлд энэ дууг тавих байсан. Аз жаргал ийм л амттай байх…
12. Lord Huron — The Night We Met
Энэ дууг сонсохоороо цаанаасаа л нэг гэгэлзээд байдаг юм. Увидастай юм шиг.
13. Orka — Blessed We Are
Энэ дууг сонсохлээр нэг тийм сэтгэл зүйн хувьд баясалгал хийгээд нэг их ариуссан юм шиг санагдаад байаг юм.
14. НАРГИЗ — Я НЕ ВЕРЮ ТЕБЕ
Түүний хоолой… Дотоод гадаад гоо үзэсгэлэн гээд энэ бүтээлээс авах мэдрэмж элбэг байдаг. Бусад дуунуудыг бас сонсоод үзээрэй. Хэрвэээ би ийм хоолойтой байсан бол хэр баргйн хүтэй харьцах ч үгүй. Гэхдээ би азаар энгийн л сөөнгө хоолойтой.
15. Reamonn — Supergirl
Энэ дууны талаар ярилтгүй. Хуучныдуунд дуртай хүмүүс мэднэ байхаа. Гэхдээ энэ дуу хэзээ ч хуучирдаггүй. Эмэгтэй хүний хүч гаднаа биш дотроо байдаг гэсэ шүү.
