Gerelt Nar
Sep 6, 2018 · 2 min read

Ойрд юу болов оо гэхээр… Ээжийг шинэ жилийн үеэр урихаар элчинд ямар ч байсан цаг авлаа. Ээж одоо гол нь яаж ирэх юм байгаан бүүү мэд. Нэг юм хэлэхээр л за чи л өөрөө шалгаж үз, чи л хийж үз гээд мэйл хаягаа ч шалгахгүй юм хохо. Авчирна даа тэгээд, ямар ч байсан.

Ирэх 7 хоногт явлаа. Энэ 7 хоногт гэнэт дахиж ажил хайлаа, давхар. Юу юугүй нэг газар 5.5-р авъя гэнэ, би ч ок гэж хэлчихээд гарч явснаа -за бас арай л даварч байна аа, цэвэрлэгч л 5с эхэлдэг ш дээ гэж бодоод ерөөсөө болилоо гэчлээ.

Тэгсэн чинь нээрээ кредит картны төлбөрөө хугацаанаас нь өмнө төлдөг баатар болоод мөнгө шилжүүлээдэх сэн чинь өнөөх нь таг гацаад … банк орсон чинь үйлчилсэн эмэгтэй нь үнэн аятайхаан, надаас чинь -та энд үхэх сонирхолтой байгаа юу гэхээр нь харин ээ, мэдэхгүй байна, тэгье гэвэл юу гэж гэсэн чинь -тэтгэврийн хадгаламж гээд нээцэн би хаха. 10 жилийн дараа л мөнгөө авч болно гоё. хохо. Тэгснээ нөгөө хүүхэн чинь хамаг дансны гүйлгээ нтр харснаа -танд би ер нь ажил олж өгнөө болоод л дууслаа ш д. Хаа газар тэгээд мэр сэр сайхан санаатай хүмүүс байж л байх.

Бас нэг газар очиж туршилтын цаг ажилласан чинь одоо авч байгаа цалинг сонссоноо царай нь бүр шууд барайгаад явцан. Би бүр гайхаад энэ одоо хүн амьтан нь үхчихэв үү дээ сая л гэж бодсон. Өөрөө надад гачин адгийн үнэ хэлэх гэж байгаад би өндөр дуугарангуут царай нь цайж өмдөндөө шээсэн байх гэж би бодож байгаа.

Уржигдар 11км алхсан. Өндөр эгцдүү уул руу тэгээд хээр талд шахуу хэдэн савлуур олж жоохон алхсан. Очих газар минь бороо ороод л байгаа сурагтай. Сурагтай ч юу байхав, байнга л цаг агаарыг нь шалгахаар бороотой, үүлтэй гээд байдаг. Яах вэ тэр бороонд нь гэж бодоол гайхаал байна. Одоо тэгээд нэгэнт үзнэ, чадна гээд очсоных нороод л явдаг л байх даа.

Ирэх 7 хоногийн өдийд ээж нь ертөнцийн хойд бөмбөрцөгт хэвтэж байх нь байна ш д. Ирээд тэгээд энэ хичээл сонголт, спорт курс, тэр бас нэг ажил олгогчдын холбооноос (ооё би ийм нэр сая өгчихлөө) өгдөг үнэгүй курс гээд баахан л цаг, хөтөлбөрийн сонголт гарч ирэх нь. Хажуугаар нь ээжид урилга явуулна, дансандаа мөнгө оруулж баян харагдах гээд.

Аа тийн, энэ сараас өрөөндөө хүнтэй болж байгаа сурагтай. Нэр нь үүдэнд гарсан ч манай хүн сарын 6н болоход ирээгүй байна. Би бодохдоо 10 сард л шууд ирэх байх, энэ хавьд ойрхон амьдардаг эндхийн хүүхэд оюутан болж ирж байгаа байх гэж бодсон. Гээд тэр надад хамаагүй. 11 сараас би өөрөө ганц хүний өрөөнд орж байгаа. Бөөн баяр. Жил хагас хүлээж байж орох нь.

Ирэх 7 хоногт Монголоос хамт ажилладаг байсан найз ирнэ. Энд биш өөр хотод, тэгээд бид хоёр уулзаж ийш тийшээ ганц нэг явах сонирхол байна. Би ч өмнөхөө дийлэхгүй байж баахан ном захисан. Өнгөрсөн 7 хоногт бас сексийн сурах бичиг гэнэ үү тийм ном авлаа. Зурагнуудыг нь л хардаг байх даа, ойлгохгүй юм чинь хаха. Бэлгэвч чинь шал найдваргүй л юм билээ ш дээ, харин тэр эрэгтэй нь үрийн сувгаа боолгох бол тасарцан арга байна лаа, зурагнаас харах нь ээ.

За иймэрхүү.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade